Зэсийн баяжмалын экспорт сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрчээ

2022-10-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Монгол Улс энэ оны эхний есөн сард 8.9 тэрбум ам.долларын экспорт, 6.3 тэрбум ам.долларын импорт хийснээр гадаад худалдааны тэнцэл 2.56 тэрбум ам.долларын ашигтай гараад буй.

Төв банк экспорт өссөн ч импорт буурахгүй байгаа нь төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэхэд нөлөөлж, валютын урсгал гадагшилсан хэвээр байгааг онцолсон.

Зэсийн баяжмалын экспорт сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрч, 1.1 сая тонныг экспортолжээ. Үүнээс гадна нүүрс, алт, ямааны угаасан ноолуурын экспорт өссөн байна. Нүүрсний экспортын биет хэмжээ 19 сая тонн болж, өмнөх оноос өссөн ч 2020 оны түвшинд хараахан хүрээгүй юм.

Монгол Улсын нэгдсэн төсвийн төсөлд 2023 онд нүүрсний экспорт 36.5 сая, зэсийн баяжмалын экспорт 1.4 сая тонн байхаар төсөөлсөн. Түүнчлэн Монголбанк түүнээс эрх олгосон арилжааны банкинд тушаах алтны хэмжээ 17 тонн байхаар, харин нүүрсний үнэ тонн тутамд дунджаар 144 ам.доллар, зэсийн үнэ тонн тутамд 8400 ам.доллар, алтны үнэ унц тутамд 1830 ам.доллар байхаар тусгажээ.

Олон улсын банк санхүүгийн байгууллагаас гаргасан эрдэс бүтээгдэхүүний үнийн таамаглал, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуйн нэгжийн 2023 оны олборлолт, экспортын төлөвлөгөө, өмнөх онуудын гүйцэтгэл зэрэгт үндэслэн ирэх онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоор 2515.1 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэх юм байна.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 47 хувь буюу 1189.1 тэрбум төгрөгийг зэсийн баяжмал, 37 хувь буюу 927.1 тэрбум төгрөгийг нүүрс, 6.6 хувь буюу 165 тэрбум төгрөгийг алтны үйлдвэрлэлээс төвлөрөх орлого эзэлж байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

2 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

2 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

2 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

14 цаг 46 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

16 цаг 8 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

16 цаг 17 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

16 цаг 26 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

19 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

19 цаг 18 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

20 цаг 36 мин