“Зарим газар бензин зарахгүй байгаа ч тасалдал үүсч, үнэ өсөхгүй”

2022-10-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Зарим шатахуун түгээгүүрийн газар өнгөрсөн сараас АИ-92 бензин зарахгүй гэж мэдэгдэл гаргасан.

Үүнийг Ашигт малтмал, газрын тосны газраас тодруулахад “Улсын хэмжээнд аравдугаар сарын 5-ны байдлаар нийт 104 мянга 500 тонн шатахууны үлдэгдэл байна. Үүнээс А-80 автобензин 7850 тонн, АИ-92 автобензин 24 мянга 600 тонн, АИ-95 автобензин 4239 тонн, Дизель түлш 70 мянга гаруй тонн үлдэгдэлтэй байгаа.Зарим аж ахуй нэгжийн нийлүүлэлтэд тасалдал үүссэн асуудал гарсан. Энэ нь шатахууны нөөцгүй болсон гэсэн үг биш.Одоогоор А-80 автобензин 47 хоног, АИ-92 автобензин 18 хоног, АИ-95 автобензин 32 хоног, Дизель түлш 26 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна. Зарим аж ахуйн нэгж дотоод нөхцөл байдлаас шалтгаалж бензин зарахгүй байгаа гэх гомдол ирж байгаа ч энэ нь тасалдал үүсч, үнэ өснө гэсэн үг биш” гэв.

Мөн АИ-92 бензин зарахгүй байгаа асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд АИ-92 бензин зарахгүй байна гэх иргэдийн гомдол болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн мөрөөр холбогдох газруудаас тодруулсан.МТ шатахуун түгээх станцад нийлүүлэлтийн доголдол үүсч, наймдугаар сарын сүүлээс АИ-92 бензинийг нийтэд худалдаалахгүй байгаа тул хэрэглэгчид бусад шатахуун түгээх станцаас авч ачаалал нэмэгдсэн байна.Үүнээс болж бусад компанийн шатахуун түгээх станцуудын тухайн өдрийн бензин хэвийн хэрэглээнээс өмнө дуусаж байгаа бөгөөд өдрийн цагаар хот дундуур тээвэрлэх хориотой учир цаг тухайд нь сумлах боломжгүй, шөнийн цагаар сэлбэж байна гэх мэдээллийг өглөө” гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

10 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

10 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

10 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

14 цаг 53 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

16 цаг 16 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

16 цаг 25 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

16 цаг 34 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

19 цаг 22 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

19 цаг 26 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

20 цаг 44 мин