“Эмэгтэй удирдагч” сангаас анх удаа түүхчилсэн  товхимол гаргалаа

2022-10-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ОДМАГНАЙ

“Эмэгтэй удирдагч” сан болон эмэгтэйчүүдийн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд хамтран “Ажлын байрны бэлгийн дарамтыг хориглоход эмэгтэйчүүдийн хөдөлгөөн” хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэг нь МОНЭС-ийн дэмжлэгтэйгээр ТТБ-уудын санаачилгаар өрнөсөн юм. Энэ хэлэлцүүлгээр ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох хуулийн заалтыг хэрэгжүүлэх, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, УИХ-ын ажлын хэсгийн гишүүн болон ХЭҮК-ын гишүүдэд зориулсан нөлөөллийн үйл ажиллагаа болон эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг өрнүүлэх зорилготой аж. Хэлэлцүүлэгт ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг эвслийн 20 гишүүн болон Биеийн тамир спортын улсын хороо, Худалдаа хөгжлийн банк, оюутан залуусын төлөөлөл болон УИХ-ын  дэд дарга С.Одонтуяа, оролцсон юм. Үүнээс гадна энэ ажлын хүрээнд “Эмэгтэй удирдагч” сан нь Азийн эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэйгээр “Эмэгтэйчүүдийн хөдөлгөөн” товхимлыг хэвлүүлсэн байна. Энэхүү товхимол нь эмэгтэйчүүдийн хөдөлгөөнөөр бий болгосон түүхээ хойч үедээ өвлүүлэх, эмэгтэйчүүдийн хөдөлгөөний мөн чанарыг илтгэсэн үнэ цэнтэй, бодит түүх болжээ.

Их хурлын дэд дарга С.Одонтуяа “Миний хувьд 2008 онд “Шантарч үл болно” гэсэн нийтлэл бичсэн. Үүнийхээ хүрээнд судалгаа хийтэл манай улсын эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хөдөлгөөн бусад орноос ялгаатай. Тухайлбал, АНУ-д сонгогдох эрхээ олж авахын тулд хүчтэй тэмцэл хийлдэг. Гэтэл манайд өөр хэлбэртэй. Анх 1924 онд үндсэн хууль батлагдсанаар эмэгтэйчүүд бүх зүйлд тэгш эрхтэй болсон. Энэ нь нэг талаасаа эмэгтэйчүүдэд боломж өгсөн. Нөгөө талаасаа өөрсдөө идэвхигүй байх нөлөө үзүүлсэн нь харагддаг” гэлээ.

 “Эмэгтэй  удирдагч” сангийн тэргүүн М.Болормаа “Ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох талаар Хөдөлмөрийн хуулинд тусгасан заалтыг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийн хөдөлгөөнүүд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. ТББ-уудын ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг эвсэл гэж бий. Тус эвслээс хамтарч өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Охид эмэгтэйчүүдийн хүний эрхийн тухай асуудалд эмэгтэйчүүдийн дуу хоолой, эв нэгдэл чухал үүрэгтэй. Бид 2002 оноос хойш ажлын байрны бэлгийн дарамтын асуудлыг авч үзэж, судалсаар өнөөдрийн түвшинд хүрсэн. Үүний хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн долдугаар зүйлд ажлын байрны бэлгийн дарамтын асуудлаас урьдчилан сэргийлэх, хориглох, хохирогчийг хамгаалах зэрэг заалтуудыг тусгаж өгсөн үр дүнтэй байна. Гэхдээ эмэгтэйчүүдийн хөдөлгөөний зүгээс зөвхөн Хөдөлмөрийн хуулинд  зүйл, заалтуудыг тусгаж өгснөөр бүрэн гүйцэд болсон гэж бодохгүй байна. Нийгэмд хэрэгжүүлэх, төр аж ахуй нэгж байгууллагууд хөдөлмөрийн харилцаанд хүний эрхийг хангах, аюулгүй орчныг бүрдүүлэх, бэлгийн дарамт хүчирхийллийн эсрэг олон үйл ажиллагаа хэрэгтэй. Хуулийн заалтыг төрийн байгууллага, аж ахуй нэгж байгууллагууд дотоод журамдаа хэрхэн тусгаж, мөрдөж  байгаад нь дүн шинжилгээ хийсэн байна. Энэ заалтууд нь Хөдөлмөрийн хуулинд тусгагдахдаа урт замыг буюу 20 жилийг туулсан түүхтэй. Энэ хугацаанд үе үеийн Улсын их хурлын гишүүд, эмэгтэй гишүүдийн бүлэгтэй тууштай хамтарч ажилласан. Эмэгтэйчүүдийн хөдөлгөөн манай улс болон дэлхий нийтэд хэрхэн өрнөж ирсэн талаар “Эмэгтэй удирдагч” сангаас анх удаа түүхчилсэн  товхимол гаргалаа. Энэ бүтээлд дэлхийн эмэгтэйчүүдийн хөдөлгөөн нь цаг хугацааны  дөрвөн үеийн давлагааг дамжиж ирсэн болоод одоо дөрөв дэх давлагаа нь үргэлжилж байгааг онцлон тэмдэглэсэн. Үүнтэй холбоотой Монголын эмэгтэйчүүдийн хөдөлгөөн хэрхэн үүсэж хөгжсөн гэдгийг эмэгтэйчүүдийн ТББ-ыг хөгжүүлж ирсэн зүтгэлтнүүдийн төлөөллүүдээр яриулсан” гэлээ.  

Хуульч Н.Чинчулуун “Эмэгтэйчүүдийн хөдөлгөөн бүтээлд олон хүний хүч хөдөлмөр орсон. Ажлын байрны бэлгийн дарамт сэдвийг ярьснаар хүмүүс ерөнхий  ойлголттой болно. Хохирогчийн асуудлыг шийдэхэд бүх байгууллага чухал юм. Мөн хуульчид өөрсдөө алдаа гаргаж болохгүй, бусдын хохирлыг үнэн зөв шийдэх ёстой. Эвсэл нь сайн дурын ажил. Тиймээс залуучууд өөрсдөө санаачлаад бүлэг байгуулаад ажиллаж болно” гэв.

 Жендэрт суурилсан хүчирхийллийн нэг төрөл, охид эмэгтэйчүүдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл нь  ажлын байран дахь бэлгийн дарамт юм. Бэлгийн дарамт гэдэг нь хүний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл бөгөөд ажлын байранд тэгш бус байдал үүсэх нөхцөл болдог. Үүнийг нийгэм олон нийт хувь хүн хоорондын асуудал гэж үздэг. Гэвч энэ нь нийгмийг бүхэлд нь хамарсан ноцтой асуудал билээ.

Эх сурвалж: www.polit.mn

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

14 цаг 43 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

16 цаг 6 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

16 цаг 15 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

16 цаг 24 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

19 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

19 цаг 16 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

20 цаг 34 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин