Автобусаар үйлчлүүлэгчдийн талаас илүү хувь нь үнэгүй зорчдог

2022-10-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 105 чиглэлд 961 автобус өдөр тутамд 500 гаруй мянган иргэнд үйлчилж байна.

Хүрэлцээ, хангамж дутагдалтай. Үйлчлүүлэгчдийн 47 хувь нь 500 төгрөгийн төлбөрөө төлдөг бол үлдсэн хэсэг нь өндөр настан, хүүхэд, оюутан, цагдаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хөнгөлөлттэй буюу үнэ төлбөргүй зорчдог байна.

Өөрөөр хэлбэл, парк шинэчлэлээс гадна үнэ тарифын асуудал автобусны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсгэдэг. Сүүлийн үед хүний нөөцийн хомсдолд орсон. Нийтийн тээврийн салбарын хэмжээнд одоогийн байдлаар 560 жолооч дутагдалтай  байна. Автобусны үйлчилгээг цахим төлбөрийн системд шилжүүлсэн нь сайн талтай боловч цагийн системийг хотын хэмжээнд зөвхөн “Улаанбаатар смарт карт” ХХК дангаараа хянаж байгаа нь буруу. Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ чөлөөлөх, тусгаарлах нэн шаардлагатай байгаа зэргийг нийтийн тээврийн салбарынхан илэрхийлж байлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг олон улсын жишигт хүргэж сайжруулсны дараа түгжрэлийн эсрэг арга хэмжээ авах дараа дараагийн суурь нөхцөл бүрдэнэ. Иргэдийн 90 гаруй хувь нь нийтийн тээвэрт сэтгэл ханамжгүй гэсэн судалгаа байгаа бол үүнийг бууруулахын төлөө төр, хувийн хэвшил ирэх жил нягт хамтарч ажиллана гэсэн үг. Иргэд автобусанд тав тухтай зорчих боломжийг бид бүрдүүлж өгөх ёстой. Нийтийн тээврийг өнгөрсөн хугацаанд төр засаг алаг цоог байдлаар дэмждэг байсан бол энэ удаа цогцоор нь шийднэ. Үүнд төр, засаг, иргэд, олон нийт, аж ахуйн нэгжүүд анхаарлаа хандуулж, үүрэг оролцоотой байвал түгжрэлийг бид бууруулж чадна. Тиймээс хамтарсан ажлын хэсэг гаргаж асуудал нэг бүрд тохирсон шийдлийг гаргах нь зөв” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

4 цаг 22 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

4 цаг 22 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

4 цаг 22 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

4 цаг 22 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

4 цаг 22 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

4 цаг 22 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

4 цаг 22 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

14 цаг 32 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

14 цаг 33 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

14 цаг 35 мин