ОХУ-ын дугаартай 5000 орчим тээврийн хэрэгсэл манай улсад орж иржээ

2022-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Манай улсад гадаад улсын хэчнээн тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээр замын хөдөлгөөнд оролцож байгаа талаарх мэдээллийг албаны эх сурвалжаас тодрууллаа.

Хил хамгаалах ерөнхий газрын өгсөн мэдээллээр, есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 4-ний өдрийн хооронд ОХУ-тай хиллэдэг боомтуудаар буюу Ханх, Боршоо, Цагааннуур, Алтанбулаг зэрэг боомтуудаар ОХУ-ын дугаартай 4896 тээврийн хэрэгсэл орж ирсэн бол 4646 тээврийн хэрэгсэл эргэн гарчээ. Энэ нь ачааны болон суудлын зэрэг бүх тээврийн хэрэгслийн тоо гэдгийг онцлов.

Харин яг манай улсад ОХУ-ын дугаартай хэчнээн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаа талаарх тоон мэдээлэл төрийн байгууллагуудад байхгүй байна.

Зам тээвэр, хөгжлийн яам "Хилээр орж ирсэн ОХУ-ын дугаартай суудлын автомашин нэг сарын хугацаанд манай улсад зорчих эрхтэй байдаг. Харин ачаа тээврийн автомашин Зам, тээврийн хөгжлийн төвөөс зөвшөөрөл авдаг бөгөөд тоон мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Дашрамд дурдахад, гадаад улсын тээврийн хэрэгсэл зөрчил гаргасан тохиолдолд Монгол Улсад мөрдөгдөж буй дүрэм, журам хуулийн дагуу арга хэмжээ авдаг болохыг Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр мэдээлсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn         

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

3 цаг 21 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

3 цаг 21 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

3 цаг 21 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

18 цаг 5 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

19 цаг 28 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

19 цаг 36 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

19 цаг 46 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

22 цаг 34 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

22 цаг 37 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

23 цаг 55 мин