Голомт банк “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлалаа

2022-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Боловсролыг дэмжигч Голомт банкнаас жил бүр нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлдэг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр-2022” өнөөдрөөс эхэлж байна. Монгол Улсын дотоодын их, дээд сургуулиудын 3, 4 дүгээр курсийн 100 оюутныг бид шалгаруулж, чанартай боловсрол эзэмшиж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахад нь дэмжлэг үзүүлсээр 18 дахь жилтэйгээ золгож буй юм.

Дотоодын их, дээд сургуулийг 2023-2024 онд төгсөх оюутнууд мэргэжил харгалзахгүйгээр манай хөтөлбөрт оролцох боломжтой бөгөөд бид зөвхөн мөнгөн тэтгэлэг олгоод зогсохгүй оюутан залуусын мэргэжлийн болон хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалт, олон нийтийн үйл ажиллагаанд хамруулах, судалгаа,  дадлага, цагийн ажил хийх, цаашлаад Голомт банканд тогтвортой ажлын байраар хангах боломж олгодгоороо давуу талтай.

Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт оюутан, залуусын санал бодол, хүсэл зорилгыг илэрхийлэх, өөрийгөө нийгэмд нээн харуулах боломж олгосон нээлттэй контент бүтээх шалгуур тавьж буйгаараа онцлог. Та бүхэн “Эх орны хөгжилд миний нөлөө, үүрэг оролцоо”, “Дижитал шилжилт” гэсэн 2 сэдвээс сонгож, үзэл бодлоо видео бичлэг, эсвэл эссэ хэлбэрээр илэрхийлж явуулаарай. Мөн сургуулийн болон дүнгийн тодорхойлолтоо хавсаргах шаардлагатай.

Голомт банк уг хөтөлбөрөөрөө дамжуулан залуу үеийн хүсэл мөрөөдөл, дуу хоолойг сонсохыг эрмэлздэг бөгөөд одоогийн байдлаар 15 салбарын 50 гаруй их, дээд сургуулийн 1,500 оюутанд нэг тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг олгоод байна.

Анкет хүлээн авах хугацаа: 2022/10/04-2022/10/14-нийг дуустал

Тэтгэлэгт хүсэлтээ илгээх заавар:

  1. https://student.golomtbank.com/#/ хаягаар өөрийн анкетыг бүрэн бөглөх
  2. 1. “ Эх орны хөгжилд миний нөлөө, үүрэг оролцоо”

2. “Дижитал шилжилт” сэдвүүдээс 1-ийг сонгон,  чөлөөт контент бэлтгэн хавсаргах

 

  1. Контентын хэлбэр:
    1. Видео бичлэг
    2. Эссэ бичих

Сонгон шалгаруулалтын үе шат:

  1. Анкет + бүтээлийн шалгаруулалт
  2. Бүлгийн ярилцлага
  3. Ганцаарчилсан ярилцлага

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг hr@golomtbank.com хаяг болон 7575-1111 /1705/, /1706/, /1665/, /1777/ утсаар аваарай.

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

4 цаг 1 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

4 цаг 1 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

4 цаг 1 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

18 цаг 44 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

20 цаг 7 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

20 цаг 16 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

20 цаг 25 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

23 цаг 13 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

23 цаг 17 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Өчигдөр 09 цаг 26 мин