С.Эрдэнэ: Нэг үзэл санаа, үнэт зүйлтэй хоёр нам нэгдэж байна

2022-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АН, МҮАН-тай нэгдэн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр /10.05/ боллоо. Энэ үеэр

АН-ын дарга С.Эрдэнэ "Нэг үзэл санаа, үнэт зүйлтэй хоёр нам нэгдэж байна. Тодорхой түүхийн хугацаанд тус тусдаа улс төрийн үйл ажиллагаагаа явуулж байсан. Гэвч өнөөгийн нийгэмд үүсээд буй нөхцөл байдалд үнэлэлт өгч, цаашид ардчилсан хүчнүүд нэгдэж, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд хүчтэй нөлөө үзүүлэх, үүсээд буй хүндрэлтэй байдлыг амжилттай давах, дараагийн бүх шатны сонгуульд амжилттай оролцох зэргийг ярилцаж, санал нэгдсэний үндсэн дээр өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна. Цаашид улам хүчирхэг намыг байгуулж, нийгэмд үзүүлэх ардчиллын үр нөлөөг дээшлүүлэх, эрх баригчдын явуулж бусармаг үйл ажиллагаанд хяналт тавих, тэдэнтэй тооцох хариуцлагыг чангатгахад анхаарч ажиллана" гэлээ.  

МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл "Монголын нийгэмд хүний эрх зөрчигдөх, иргэний нийгмийн доройтол, шударга ёс алдагдах гэх мэт олон ухралттай зүйл болж байна. Энэ цаг үед гадаад, дотоод нөхцөлөө дүгнэн байж, цаашид нэг үзэлтэй намууд нэгдэж байж ардчиллыг шинэ түвшинд гаргана гэдэгт байр суурь нэгдсэн. Ардчилсан Нам бол монголын ардчиллын түүчээ, гол суурь багана. Харин Монголын Үндэсний Ардчилсан Нам олон жилийн хугацаанд ардчилсан үзлийг үндэсний үзлээрээ баяжуулан байж, хөрсөнд суурьшиж болох ардчиллыг бүрдүүлэхийн төлөө хичээж ирсэн. Бид өнөөдөр түүхэн чухал баримт бичигт гарын үсэг зурлаа. Ардчилсан чиг баримжаатай хүн бүр бидний энэхүү санаачилгад нэгдэж ажиллахыг уриалж байна" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

3 цаг 36 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

3 цаг 36 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

3 цаг 36 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

18 цаг 20 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

19 цаг 42 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

19 цаг 51 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

20 цаг 0 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

22 цаг 48 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

22 цаг 52 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Өчигдөр 09 цаг 26 мин