Франц, Солонгос, Их Британийн иргэд хамгийн олон виз мэдүүлжээ

2022-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн манай улсыг зорих жуулчдын тоогоор тэргүүлдэг Европын улс, Австрали, Шинэ Зеланд, БНСУ, БНХАУ зэрэг гадаадын 36 улсын иргэд  цахим виз мэдүүлэх боломжтой болсон.

Ингэснээр өнөөдрийн байдлаар 36 улсын 6725 иргэнд цахим виз олгожээ. Үүнээс хамгийн олон визийг Франц, Солонгос болон Их Британийн иргэд мэдүүлсэн  гэж Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр мэдээлэв.

Тэрбээр “Дэлхийн улс орнууд цахим виз нэвтрүүлж, гадаадын иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг улам бүр хөнгөвчилсөөр байна. Манай улс ч дэлхий нийтийн энэ хандлагад нийцүүлж, гадаадын иргэдэд хүргэх үйлчилгээг хялбаршуулж, виз олгох үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх зорилт тавин ажиллаж байна. Хууль зүй дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яамтай хамтран цахим визийг нэвтрүүлснээр төрийн үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай үзүүлж, иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, цаг хугацаа, зардлыг хэмнэх, мөн энэ хэрээр жуулчдын тоо нэмэгдэх зэрэг бодит үр дүнгүүд харагдаж байна.Өмнө нь гадаадын иргэд виз мэдүүлэхийн тулд заавал Монгол Улсын Дипломат Төлөөлөгчийн газарт очих, цаг авах, дараалал хүлээх зэргээр хүндрэлтэй асуудалтай багагүй тулгардаг байсан. Тэгвэл одоо дээр дурдсан 36 улсын иргэд дэлхийн хаанаас ч интернэт сүлжээнд холбогдон гуравхан үйлдлээр цахим визээ мэдүүлэх боломжтой болсон” гэв.

Тодруулбал, www.evisa.mn системд илгээсэн хүсэлтийг хянаж үзээд зөвшөөрсөн тохиолдолд тухайн иргэний мэдээллийг агуулсан QR код хэлбэртэй цахим визийг тухайн иргэний и-мэйл хаягаар 48 цагийн дотор илгээж байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

3 цаг 10 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

3 цаг 10 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

3 цаг 10 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

17 цаг 53 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

19 цаг 16 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

19 цаг 25 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

19 цаг 34 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

22 цаг 22 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

22 цаг 26 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

23 цаг 44 мин