Кино урлагийн хэвшмэл ойлголтын талаарх олон улсын эмэгтэйчүүдийн байр суурь

2022-10-05
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлсэн “Мэдрэмжтэй мэдээлье” хөтөлбөрийн менторшип хөтөлбөрт “Зууны мэдээ” сонин шалгарснаараа Их Британийн “BBC” агентлагийн Тэгш байдлын 50:50 төслийн албан ёсны түнш болох боломж бүрдсэн билээ. Энэ хүрээнд тус төслийн түншүүдэд зориулсан “Их Британийн дэлгэцээр дүрслэн үзүүлж байгаа жендэрийн тэгш байдлын санаачилгууд” /British Screen Forum's International Business Seminar on Gender Inclusion Initiatives/ олон улсын цахим хурал есдүгээр сарын 28-ны лхагва гарагт болсон юм. Энэ хурлын үеэр хэлэлцсэн жендэрийн тэгш байдлын талаарх онцлох санаачлагууд болоод бусад судалгаануудыг тоймлон хүргэж байна.

 

Охидын манлайллын талаарх дэлхийн анхны судалгааг хийжээ

 

Хэвлэл мэдээллийн жендэрийн тэгш байдлын “Geena Davis” хүрээлэнгээс “Plan International” төвтэй хамтран охидын манлайллын талаарх дэлхийн анхны судалгааг хийжээ. Ингэхдээ дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа 10 мянга гаруй охидын үзэл санаа, хандлагыг судалсан байна. Дэлхийн хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг атлаа хууль тогтоогчдын 23 хувь, удирдах албан тушаалтнуудын 11 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж. Үүнээс гадна дэлхийн топ 500 компанийн гүйцэтгэх захирлуудын долоо хүрэхгүй хувийг эмэгтэйчүүд эзэлж байгааг тус төв судалгаандаа дурджээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эмэгтэй удирдагчдыг нийтлэл, нэвтрүүлэгтээ онцлох нь охид амжилт руу тэмүүлэх, манлайлагч болох хүслийг төрүүлэх чухал үндэс болохын сацуу шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэх болохыг тэд онцолжээ. Мөн дэлхийн 20 орны хамгийн шилдэг 56  кино эмэгтэйчүүдийн манлайллыг хэрхэн дүрсэлсэн талаарх судалгааг хийсэн нь ч анхдагч гэдгээрээ онцлог байлаа. Тус судалгаагаар кино найруулагчид эмэгтэй хүнийг гол дүрээ болгох нь цөөн гэсэн дүн гарчээ. Эмэгтэй дүрийг онцлохдоо ажил, ур чадвар бус тэдний өмссөн хувцас, биеийн галбир зэргийг илүүтэй тодотгодог нь залуусын хэвшмэл ойлголтыг илүүтэй дэвэргэж байгааг судалгаанд дурджээ. Ийн тус судалгаанд оролцсон зарим эмэгтэйчүүд юу ярьсныг хүргэе.

 

“Охид бус хөвгүүд  л эцсийн зорилгодоо хүрч байгаа тухай ихэнх кино өгүүлдэг”

 

Вьетнамын кино найруулагч Аш Майфайр /34 настай/

-Удирдагч гэхээр эрэгтэйчүүдийн л тухай боддог. Учир нь хүмүүс эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдээс илүү хүчирхэг гэж бодох нь түгээмэл. Санхүүгийн боломж, бүтээлч байдал зэргээс шалтгаалан эмэгтэйчүүд аль ч салбарт хөл тавихад амаргүй байдаг. Үүнээс шалтгаалан ихэнх салбарыг эрэгтэйчүүд удирддаг цаг үед бид амьдарч байна.

Канадын кино зохиолч Элле Майжа /34 настай/

-Би ихэнхдээ эрэгтэйчүүдтэй хамтран ажилладаг. Тэдний ихэнх нь эмэгтэйчүүдийг дорд үзэх хандлага ажиглагддаг. Үүнээс гадна ихэнх салбар туршлага, ур чадвараас шалтгаалан эрэгтэйчүүдэд итгэл хүлээлгэдэг санагддаг. Кино урлагийн салбарт анх ажиллаж эхэлснээс хойш энэ байдал бага зэрэг сайжирсан нь энэ салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн нөлөөлөл, хүчин чармайлттай холбоотой.

Перугийн кино найруулагч Мелина Лейн /42 настай/

-Эмэгтэйчүүд амжилттай ажиллаж байгааг харуулах нь бусад эмэгтэйчүүдэд урам зориг өгч, тэднийг бүх хүчээ дайчлан ажиллах, манлайлал руу тэмүүлэхэд маш чухал үр нөлөөтэй. Каннын олон улсын кино наадамд кино нь шалгарсан анхны Перу эмэгтэй найруулагч болсноос минь урам зориг авсан тухайгаа олон хүн надад хэлсэн. Зарим залуу охид, бүсгүйчүүдээс “Эмэгтэй хүн хэрхэн манлайлж болдогийг та батлан харууллаа” гэсэн зурвас их ирдэг.

Энэтхэгийн кино продюсер Гунеет Монга /35 настай/

-Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн талаар өмнө нь огт бодож байгаагүй. Гэтэл намайг залуу гэдгээр минь ялгаварлан гадуурхаж эхэлсэн. Кино урлагийн салбарыг эрэгтэйчүүд удирдаж, эмэгтэйчүүд захирагддаг байсныг #MeToo хөдөлгөөний ачаар сүүлийн хоёр жилийн хугацаанд сайн ойлгосон. Тиймээс би эмэгтэй найруулагчтай хамтран ажиллаж илүү олон кино бүтээх ёстойгоо ухаарсан.

Уганда эмэгтэй /19 настай/

-Үзсэн бараг бүх кино эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс тусламж авч байгааг дүрслэн харуулдаг. Мөн охид мөрөөдөлдөө хүрэхгүй байхад хөвгүүд эцсийн зорилгодоо хүрч байгаа тухай ихэнх кино өгүүлдэг. Эмэгтэйчүүдийг олон зүйлийг эрэгтэйчүүдээс ч илүү сайн, зоригтойгоор хийж чадна гэдгийг илэрхийлсэн уран бүтээл олныг харна гэдэгтээ итгэлтэй байна. Эмэгтэйчүүдийн гадаад төрх,бие галбирт анхаардаг, түүнийг нь тодотгодог хэвшмэл ойлголтоос салахыг үнэхээр их хүсч байна.

Энэтхэг, Япон, Өмнөд Судан, Сенегал, Доминиканы бүгд найрамдах улс гэсэн таван орны 108 сурталчилгаанд дүн шинжилгээ хийхэд эмэгтэйчүүдийг бүтээгдэхүүн худалдаалж байгаагаар эсвэл гэртээ байгаагаар, эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдээс илүү ухаалаг, удирдагч гэдгээр нь илүүтэй дүрсэлжээ. Энэ талаар Япон эмэгтэйчүүдийн төлөөлөл “Ихэнх сурталчилгаагаа эмэгтэйчүүдийг сайн эхнэр, ээж гэдгээр нь илүүтэй дөвийлөн харуулдаг” гэж ярьсан байна.

Дээрх судалгаагаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, кино бидний амьдралд тэр дундаа жендэрийн хэвшмэл ойлголтод хэрхэн хүчтэй нөлөөлдгийг харуулжээ. Тухайлбал, хүүхэд, өсвөр үе, залуучууд телевизүүд ямар дүрийг онцолж байгааг, зар сурталчилгаа хүнийг ямар байдлаар дүрсэлж байгаагаас урам зориг авдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжихийн тулд нийгэм, гэр бүлийн хүрээн дэх хэвшмэл ойлголтыг өөрчилж, охид ч дэлхийг өөрчлөх хүч чадалтай гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, кино урлагийн салбарынхан нийтлэл, уран бүтээлдээ тусгах нь чухал нөлөөтэйг олон улсын хурлын илтгэгчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 193 (6925)

 

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

6 цаг 38 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

6 цаг 38 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

6 цаг 38 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

6 цаг 38 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

6 цаг 38 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

6 цаг 38 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

6 цаг 38 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

16 цаг 48 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

16 цаг 50 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

16 цаг 51 мин