С.САРУУЛ
Олон улсын агаарын тээврийн өвлийн нислэгийн хуваарийг ИНЕГ-аас баталжээ. Хуваарь ёсоор энэ өвөл Казахстан, Япон, Киргиз, ОХУ, БНСУ, Турк, Герман, Тайланд, Вьетнам, БНХАУ гээд 10 улс руу нислэг үйлдэх юм байна. Тухайлбал, БНХАУ-ын Бээжин, Хөх хот руу аравдугаар сарын 30-наас Air China болон Aero Mongolia, Хонгконг хот руу арваннэгдүгээр сарын 29-нөөс Eznis Airways, Тяньжин руу арваннэгдүгээр сарын 1-нээс Aero Mongolia компанийн агаарын хөлгүүд нислэг үйлдэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: www.polit.mn