Б.Бат-Эрдэнэ: 4000 тонн барьцалдуулагч БНХАУ-аас авахаар гэрээ хийсэн

2022-10-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдлаа. Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ агаарын чанар, шахмал түлшний нөөц, стандартын талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Өнгөрсөн сарын 15-нд шахмал түлшний борлуулалт эхлэхээс өмнө нийт 140 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлсөн. Өнөөдрийн байдлаар нөөцийн хэмжээ 117 мянган тонн байна. Жилд 20 мянган тонн барьцалдуулагч шаардлагатай байдгаас 10 тонныг БНХАУ-аас импортолж, 10 мянган тонныг дотоодын хоёр ААН нийлүүлэх гэрээтэй. Одоо дөрвөн мянган тонн барьцалдуулагч БНХАУ-аас авахаар гэрээ хийсэн, хил дээр саатал гарахгүй бол ойрын хугацаанд авна. 

Цаашид "Тавантолгой түлш" ХХК шахмал түлшний барьцалдуулагчийг хүхэр, чийгийн хэмжээ багатайгаар үйлдвэрлэх боломжтой гэх судалгааг танилцуулсан. Түүнчлэн одоогийн мидлинг, барьцалдуулагчаар шахмал түлшийг сайжруулна гэж байхгүй. Хагас коксжсон түлшийг хэрэглэж, үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэх хэрэгтэй. 2024 оны I улиралд багтааж хагас коксын үйлдвэр ашиглалтад орсноор хагас коксын түлшийг нийт хэрэгцээнд нийлүүлэх болно. ТЭЗҮ-ийг гаргасан, УУХҮЯ дээр батлагдахыг хүлээж байна.

Урт хугацаандаа иргэдээ орон сууцжуулж, эрчим хүчний хангамжийг нэмж, хий ашиглах зэргээр утааг 100 хувь хална. Энэ бол зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд биш улс даяар хэрэгжүүлэх систем юм" гэлээ. 

Эх сурвалж: www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

7 цаг 26 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

7 цаг 26 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

7 цаг 26 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

22 цаг 10 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

23 цаг 32 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

23 цаг 41 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

23 цаг 51 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Өчигдөр 10 цаг 44 мин