Б.Эрдэмсайхан: Тухайн дүрд ажиллахдаа үнэнийг баримталдаг

2022-10-03
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

“Зууны мэдээ” сонин “Кино ертөнц” буландаа жүжигчин Б.Эрдэмсайханыг урилаа. Тэрбээр 2020 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөж тайз, дэлгэцнээ уран бүтээлээ туурвиж буй залуу уран бүтээлч юм.

 

-“Мэлхий гүнж” хүүхдийн жүжгийн ханхүү Иваны дүрд ажилласан. Театрын тайзнаас бяцхан багачуудтай уулзахад ямар байв?

-Жүжигчин мэргэжил эзэмшсэн хүний мөрөөдлийн тайзны нэг театр байдаг. Би Английн нэрт зохиолч Уильям Шекспирийн “Гамлет” эмгэнэлт жүжигт ажиллахыг хүсдэг. Энэ жүжгийн адал явдал, хувирал үнэхээр гайхалтай. Мэргэжлээрээ тууштай ажиллаад илүү хичээж чадвал мөрөөдлийнхөө дүрийг бүтээж чадах байх. Сургуулиа төгсөж дипломын ажлаа танилцуулахдаа анх удаа театрын тайзан дээр гарч үзсэн. Харин энэ жил “Мэлхий гүнж” хүүхдийн жүжгийн ханхүү Иваны дүрээр бяцхан багачуудтайгаа уулзлаа. Гэнэн цайлган гайхалтай ертөнц бол хүүхдүүд байдаг. Намайг театрын тайзан дээр хөтөлсөн энэ дүрдээ их хайртай. Аравдугаар сард дахин бяцхан багачуудтайгаа уулзана.

-“Гамлет” жүжгийн адал явдал, жүжигчний хувирал өөрийг нь театрын тайзнаа хөтөлдөг гэлээ. Тэгвэл дэлгэцийн уран бүтээлийн ямар дүрд ажиллахыг хүсдэг вэ?

-Би 2020 онд Н.Наранбаатар багшийн удирдлагад жүжигчин мэргэжлээр төгссөн. “Кибер сүлжээ” киноны эсрэг гол дүрд гуравдугаар курст байхдаа ажиллаж байлаа. Мэдээж анхны кино байсан учраас туршлагатай уран бүтээлчдээсээ ихийг сурч, мэдсэн цаг хугацаа байсан. Том, жижиг дүр гэж байхгүй. Дүр бүрийг амилуулж чадвал өөрийн гэсэн үнэ цэнтэй гэж боддог. Мөн эсрэг дүрд ажиллахыг хүсдэг. Учир нь эсрэг дүр жүжигчнээс их ур чадвар, хувиргалт, өөрийгөө нээх боломжийг олгодог. Монголд жүжигчин анх ямар өнцгөөр танигдана цаашдаа тухайн чиглэлээр ажилладаг юм шиг санагддаг. Жүжигчний хувирах боломжийг хардаггүй юм уу гэж боддог.

-Өөрт ногдсон дүрдээ ажиллахдаа ямар зарчим баримталдаг вэ?

-Тухайн дүр дээр ажиллахдаа зохиолоо уншаад, зохиолынхоо  үйл явдлыг задалж, дүрийнхээ намтрыг төсөөлж бодож, бичдэг. Өмнө нь ямар амьдрал туулсан бол гээд судалгаа хийнэ. Энэ нь тухайн дүрд ажиллахдаа дотроо дүрийн  тухай бодож, дүрээрээ амьдрах боломжийг олгодог. Миний хувьд өөрт оногдсон дүрдээ үнэн гэсэн мөн чанарыг баримталж ажиллахыг хичээдэг. Цаашид үе тэнгийн залуустай хамтран чанартай дэлгэцийн уран бүтээлүүд хийхийг зорьж байна. Эх орныхоо түүх, соёлыг дэлхийд таниулсан уран бүтээл хийхийг эрмэлздэг.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-“Цаггүй амьдрал” уран сайхны кинонд  гүйцэтгэх продюссероор ажиллалаа. Мөн үе тэнгийнхээ залуустай хамтарч жил гаруйн хугацаанд киноны төсөл дээр ажилласан. Киноныхоо зохиолыг Хил хамгаалах ерөнхий газарт танилцуулж, тусгай зөвшөөрөлтэйгээр  киногоо хийсэн. Бид эх орны сэдэвтэй хилийн цэргийн тухай  “Зурвас”  уран сайхны кино хийлээ. Уг киног  Сэлэнгэ аймгийн  “0243” дугаар застав дээр хийсэн.  Застав дээр очоод тэнд ажиллаж байгаа хүмүүсийн амьдрал,  үйлдэл бүр эх орныхоо төлөө ямар  эрсдэлийн өмнө нүүр тулж ажилладгийг харсан.  Эх  оронч сэтгэлгээ монгол хүн бүрийн сэтгэлд байх ёстой юм байна гэдгийг ойлголоо.  Эх оронч сэтгэлгээ гэдэг хог хаяхгүй байхаас эхлээд энгийн зүйлээс л эхэлнэ шүү дээ. Киногоо аравдугаар сарын сүүлээр үзэгчдэд хүргэхээр зорьж байна.

-Жүжигчний мэргэжил судлаач байдаг гэдэг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Н.Наранбаатар багш урлаг бол улсын хамгийн том соёл гэж хэлдэг. Хэчнээн уран сайхны кино ч гэсэн зохиол дээр хийсвэр зүйл бичиж болохгүй.  Жүжигчний мэргэжлээр ажиллахаар хүмүүсийн дотоод ертөнцийг уншдаг мэдрэмж суудаг юм шиг санагдсан. Хүний нүдийг хараад худал, үнэн хэлж байна уу. Ямар зан араншинтай хүн бэ гэдэг нь харагддаг. Энэ нь жүжигчний мэргэжил хүн судлаач байдаг гэдэгтэй холбоотой байх.

-Урлаг хөгжихөд шүүмж чухал. Та шүүмж, магтаалыг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Шүүмж тухайн хийж байгаа уран бүтээлээ илүү гүн гүнзгий ойлгох боломжийг олгодог. Хэрэв шүүмж бичихгүй бол дутагдалтай зүйлээ олж харахгүй. Кинонд илэрхийлж байгаа далд утга санааг зарим үзэгч ойлгохгүй байх магадлалтай. Тухайн уран бүтээл сайн, муу болсныг кино шүүмжлэгчид илүү өгүүлээд байх шиг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Швейцарийн шинэ ерөнхийлөгч энхийн үйл явцад туслах талаар В.Зеленскийд санал болгов

Швейцарийн шинэ Ерөнхийлөгч Карин Келлер-Саттер Киевийн дэгл

11 цаг 25 мин
Ерөнхий сайд аа, Та сувгаа соль

Хоёр төрийн нүүр үзсэн ахмад хүний хувьд, Монгол Улсын шударга иргэний

13 цаг 7 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш улсад айлчлал хийхээр төлөвлөжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш улсад айлчлал хийхээр төлөвлөжээ

16 цаг 49 мин
ЗГХЭГ-ын дэд даргаар Б.Саруул ажиллана

ЗГХЭГ-ын дэд даргаар Б.Саруул ажиллана

17 цаг 5 мин
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Дотоодын цэргийн командлагч Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Дотоодын цэргийн командлагч Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

17 цаг 17 мин
Н.Учрал: Алдагдалтай ажиллаж байгаа ТӨК-уудыг татан буулгана

Засгийн газрын ээлжит хуралдаанаас шийдвэрлэсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэе.

21 цаг 44 мин
Салхинд найддаг сайдтай байхад “утааны ажил” урагшлах уу?!

Монголын төр Улаанбаатарын утаатай мөн ч олон жилийн туршид мөнгө санхүү зарж, төс

21 цаг 44 мин
Фон дер Лейений авлигын хэргээр халдашгүй дархан байдлын асуудлыг шүүх хэлэлцэнэ

Льежийн шүүх Европын Комиссын (EC) тэргүүн Урсула фон дер Лей

Уржигдар 16 цаг 15 мин
Туна загасыг Японд дуудлага худалдаагаар 1.3 сая доллараар заржээ

Токио хотын Тоёсу загасны зах дээр болсон шинэ жилийн анхны дуудлага худалда

Уржигдар 16 цаг 14 мин
Бельгийн Ерөнхий сайдын өрөөнд хутгаар зэвсэглэсэн этгээд орохыг завджээ

Бельгийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Александр Де Кроогийн Брюссель

Уржигдар 16 цаг 12 мин