Салхинд найддаг сайдтай байхад “утааны ажил” урагшлах уу?!

17 цаг 30 мин
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ГАРЬД

 

Монголын төр Улаанбаатарын утаатай мөн ч олон жилийн туршид мөнгө санхүү зарж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлээд тэмцлээ. Гэвч утаанаас ангижирч чадсангүй өнөөдрийг хүрэв. Утаа өтгөрсөөр, угаар нь хоруужсаар байна.

“…Монголчууд Улааннбаатарынхаа утаанаас салах шийдлийг яагаад олохгүй байгаа юм бэ” гэж гадныхан хэдэн жилийн өмнө гайхаад л яриад байдаг байлаа. Бид “…Хэдэн дарга маань утаагүй зуух олж ирж тараагаад, угааргүй түлш хийж түлүүлээд хэрэндээ л тэмцээд байна шүү дээ” гэдэг байв. Гэвч “өнөөдрийн өндөрлөг”-өөс харах нээ, утаа зөвхөн Улаанбаатарт амьдардаг хүмүүст хамаатай “сэдэв” биш болжээ. Энэ бол улаанбаатарчуудын зовлон, бүлэглэлүүдийн бизнес, улстөрчдийн PR болдог олон талын үр өгөөжтэй болчихсон байна. Улаанбаатар утаатай байх ийм зайлшгүй шалтгаануудтай болчихжээ.

Өөрөөр хэлбэл, утааг устгах биш удаан хугацаанд оршин тогтнох үйл ажиллагаа хийсээр улсаараа геноцитын хохирогч болох дээрээ тулж байна. Утаанаас үүссэн улаанбаатарчуудын эрүүл мэндийн асуудал бол байж болох эрсдлээс даваад явчихсан. Одоо улстөрчид маань “…Хавдрын эмнэлгээ нэмнэ” гээд л давхилдаж байна. Уг нь эрүүл тогтолцоотой улс бол өдийд бид эмнэлэг биш спорт заал ярьж байх ёстой юм.

Дээрээс нь зайлшгүй ярих учиртай зарим зүйл байна. Улс төрийн шийдвэр гаргагчдыг амласан асуудлуудыг нь шийдэл, арга замтай нь сайтар сонсож байж сонгож сурах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол улстөрчид сонгууль бүрээр “…Утаанаас салгана” гэсэн уриа лоозон дэвшүүлээд л сонгогддог. Ядахад сонгууль зун болдог. Юун утаатай манатай үе болохоор тэгсхийгээд сонгоод гаргачихдаг. Хэдхэн сарын дараа өвлийн хүйтэнтэй тулна. Өнөөх утаагаараа амьсгална. Тэгэхэд нь тархиа шааж, амаа барьцгаана. Яагаад гэхээр “…Утаанаас салгана” гэснийг нь сонссон болохоос “…Яаж” гэдэгтэй танилцалгүй сонгочихсон байдаг. Нэгэнт шийдэх эрхийг нь олгочихсон болохоор нөгөөдүүл маань зуухаа тараагаад эхэлнэ дээ. 

Хамгийн гол нь иргэд, олон нийтийн төлөөлөл болж, бараг л “…Боол чинь байна” гэж байгаад сонгогдсон нөхдүүд утааг сөнөөх өөрийнхөө бодлыг хэрэгжүүлж эхэлнэ.

Өөрийнхөө л бодлыг шүү. Утааг арилгах, ядаж багасгах талаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн гаргасан технологи, бүтээлүүдийг авч ашиглах, ядаж судлах талаар огт бодохгүй. Хэнийг ч сонсохгүй. Ингээд л нөгөө зуух, түлш хоёр руугаа төрийн, төслийн хамаг хөрөнгийг урсгана. Урьд нь тийм байсан. Одоо ч ийм байна.

Тэгээд ажил хариуцсан сайдынх нь олон нийтэд өгдөг мэдээлэл их марзан. “…Утаа ихэслээ” гэхээр “…Салхилахгүй байгаа учраас ийм байгаа юм” гэнэ. Тог цахилгаан дээр ч ижилхэн хариулттай. Шулуухан л “… Нар, салхи ажлаа хийхгүй байна” гэчихнэ. Ийм л хэцүү. Гэтэл бизнесмэнүүд, аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн хүмүүс нийлээд утааны эсрэг шийдлүүд яриад, бүр хийчихээд яваад байдаг. Төр нь тоодоггүй. Тухайлбал, инженерүүдийн “Цэлмэг тэнгэр” санаачилгын талаар нэлээд яригдаж байна. Олон инженер судалгаа хийж,  түүн дээрээ цуглаж сууж байгаад дээр 2030 он гэхэд утааг бууруулах бүрэн боломжтой “Цэлмэг тэнгэр” санаачилгыг боловсруулжээ. Тэрхүү санаачилга нь хэрэгжүүлэх зургаан төсөлтэй юм байна. Тодруулбал, гэр болон хувийн байшинг дулаална. Дулааны алдагдал ихтэй байшин нэмж барихыг зогсооно. Түлшээ солино. Хийн түлш ашиглах, урамшуулал дэмжлэг үзүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглана. Ийм энгийн.

“Цэлмэг тэнгэр” санаачилгын инженерүүдийн ярьсан, бас түүний санаачлагч П.Цагааны танилцуулснаар жаахан дэлгэрүүлбэл, “…Улаанбаатар хотын хэмжээнд гэр, орон сууц, байшинг дулаалж, гэрчилгээжүүлэх аян өрнүүлнэ. Барилгын стандартыг Канад, Шведийнхтэй нийцүүлэн шинэчилж, бүх орон сууц, байшинг халаалтын зардлын хувийн хэрэгтэй болгоно. Түүнчлэн, дулааны алдагдал бага, эрчим хүчинд ээлтэй, цонхтой, агааржуулагчтай, өндөр хана, хаалгатай монгол гэрийн шинэ дизайн гаргаж дэлгэрүүлнэ. Энэ хүрээнд айл өрх, аж ахуйн нэгжийг урамшуулж, хяналт, шаардлага тавина. Ингэвэл Улаанбаатар хотын халаалтын хэрэгцээг 40 хүртэл хувь бууруулж, тэр хэмжээгээр агаарын бохирдлыг арилгах боломжтой. 2025 оны намраас Улаанбаатар хотод нүүрсний шахмал түлш түлэхээс үе шаттай татгалзаж, 2030 он хүртэл илүү сайжруулсан буюу утаагүй цэвэр түлш хэрэглэнэ. Тэр хүртэл ой цэвэрлэх болон бусад хаягдал боловсруулах замаар хорголжин түлш, хагас коксын шахмал түлшийг тус тус үйлдвэрлэж айл өрх, аж ахуйн нэгжид түгээнэ. Ирэх таван жилийн хугацаанд хүрэн нүүрсийг гүн боловсруулах замаар диметилийн эфирийн түлшийг үйлдвэрлэх үйлдвэрийг хоёр үе шаттайгаар ашиглалтад оруулж гэр хорооллын айл өрхийг 100 хувь хийн түлшээр хангана. Эдгээр шийдлийг хэрэгжүүлэхэд тоног төхөөрөмж, материалыг нь гааль, НӨАТ-аас чөлөөлөх, эхний жилүүдэд орлогын албан татварыг хөнгөлөх, төрийн болон хувийн их, дээд сургууль, ШУА-тай хамтран ажиллаж, инновац нэвтрүүлэхэд нь туслах боломжтой. Нарны илч, газрын гүний дулааныг шууд ашиглах буюу цахилгаан эрчим хүчид хувиргадаг тоног төхөөрөмж, түүнд тулгуурласан халаалтын, цахилгаан ба дулаан хураагуурын тоног төхөөрөмж, эд ангийг мөн адил гааль, НӨАТ-аас чөлөөлнө. “Цэлмэг тэнгэр” санаачилгыг онцгой журмаар, нэгдсэн зохион байгуулалттай, олон нийтийн оролцоо, санхүүгийн ил тод хяналтын дор хэрэгжүүлэх нь илүү үр дүнд хүргэнэ. Ингэхдээ салбар хоорондын зохицуулалт шаардагдах тул Ерөнхий сайд эсвэл Шадар сайдын шууд удирдлага дор байж, Засаг дарга нар биечлэн хариуцаж ажиллах нь зөв” гэж байна.

Хэрвээ энэ хэрэгжвэл 2030 он гэхэд Улаанбаатар хот болон бусад суурин газар утааны асуудалгүй болохыг инженерүүд тооцжээ. Мөн Улаанбаатар хот ДЭМБ-ын стандартаар дэлхийн цэвэр агаартай хотуудын эгнээнд шилжих юм байна. Тэгэхгүй бол Улаанбаатар хотын агаарыг бохирдуулдаг нэгдлүүдийн хамгийн хортой PM2.5 тоосонцор нь Монгол Улсын агаарын чанарын MNS4585:16 стандартад заасан хэмжээнээс 2.1 дахин их,  ДЭМБ-ын стандартын хүлцэх хэмжээнээс зургаа дахин их болжээ.

Түүнчлэн Улаанбаатар хотод угаарын хийгээр хордсон тохиолдол түүхий нүүрсний хэрэглээг хориглохоос өмнө 100 мянган хүн тутамд зургаа бүртгэгдэж байсан. Харин шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойшх хугацаанд 40 болж хэд дахин нэмэгджээ. Цаасан дээрх энэ тоонуудын аюулыг бид бодитоор нь цаг, минут тутамд амьсгалж буй болохоор үүнээс цааш “өрөх” нь илүүц биз ээ. Гагцхүү энэ мэт зөв, сайн шийдлийг хүний, өөрийн гэж улс төрийн өнцгөөр харалгүй ажил хэрэг болгож авах нь төрийн үүрэг юм. Сонгогч түшээ хоёр хийгээд төр-иргэний холбоос залгаас үүнд л орших билээ. Тэгэхгүйгээр сайд нь “…Утаа алга болох эсэх нь салхины ажил” гээд яваад л байвал наанадаж Улаанбаатар утаатайгаа үлдэж, цаашилбал, улс орон зэрэмдэг иргэдээр дүүрэх аюултай нэгэнт тулсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7500)

Швейцарийн шинэ ерөнхийлөгч энхийн үйл явцад туслах талаар В.Зеленскийд санал болгов

Швейцарийн шинэ Ерөнхийлөгч Карин Келлер-Саттер Киевийн дэгл

7 цаг 10 мин
Ерөнхий сайд аа, Та сувгаа соль

Хоёр төрийн нүүр үзсэн ахмад хүний хувьд, Монгол Улсын шударга иргэний

8 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш улсад айлчлал хийхээр төлөвлөжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш улсад айлчлал хийхээр төлөвлөжээ

12 цаг 34 мин
ЗГХЭГ-ын дэд даргаар Б.Саруул ажиллана

ЗГХЭГ-ын дэд даргаар Б.Саруул ажиллана

12 цаг 51 мин
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Дотоодын цэргийн командлагч Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Дотоодын цэргийн командлагч Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

13 цаг 2 мин
Н.Учрал: Алдагдалтай ажиллаж байгаа ТӨК-уудыг татан буулгана

Засгийн газрын ээлжит хуралдаанаас шийдвэрлэсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэе.

17 цаг 30 мин
Салхинд найддаг сайдтай байхад “утааны ажил” урагшлах уу?!

Монголын төр Улаанбаатарын утаатай мөн ч олон жилийн туршид мөнгө санхүү зарж, төс

17 цаг 30 мин
Фон дер Лейений авлигын хэргээр халдашгүй дархан байдлын асуудлыг шүүх хэлэлцэнэ

Льежийн шүүх Европын Комиссын (EC) тэргүүн Урсула фон дер Лей

Өчигдөр 16 цаг 15 мин
Туна загасыг Японд дуудлага худалдаагаар 1.3 сая доллараар заржээ

Токио хотын Тоёсу загасны зах дээр болсон шинэ жилийн анхны дуудлага худалда

Өчигдөр 16 цаг 14 мин
Бельгийн Ерөнхий сайдын өрөөнд хутгаар зэвсэглэсэн этгээд орохыг завджээ

Бельгийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Александр Де Кроогийн Брюссель

Өчигдөр 16 цаг 12 мин