“Далан давхар”-ыг цэцэрлэгт хүрээлэн болгох судалгаа удахгүй дуусна

2022-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

"Хүчит шонхор" захтай зэрэгцэн орших “Далан давхар”-ыг шинэчилж, дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл одоогоос 12 жилийн өмнө буюу 2010 оноос эхлэн яригдсан. Тухайн үед энэ ажлыг 40 гаруй тэрбум төгрөгөөр, концессийн гэрээгээр хийхээр төлөвлөсөн байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл дорвитой ажил хийсэнгүй.

“Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах төслийн хэрэгжилт одоогоор эхний шат буюу  судалгааны шатанд явж байна гэдгийг албаныхан мэдээллээ.

Тодруулбал, иргэдэд мэдээ, мэдээлэл танилцуулгыг хийж, судалгааг бүрэн боловсруулсны дараа шарилыг чандарлах ажил хуулийн дагуу эхлэх гэнэ. Судалгааны ажил дуусах шатанд орсон бөгөөд эцсийн байдлаар энэ сарын 19-нд  дуусч, ажил эхлэх төлөвлөгөөтэй байна.

“Далан давхар”-ын оршуулгын газрыг шинэчлэн тохижуулах ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, "Нью семетри" ХХК болон “Улаанбаатар буян” ХХК хамтран уг төслийг хэрэгжүүлэх захирамж 2021 оны сүүлээр гаргасан байдаг.

Дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн нь оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн, цогцос хадгалах байр, салах ёслолын өргөө, буяны сүм зэрэг таван хэсгээс бүрдэх юм. Улмаар 2025 онд бүрэн ашиглалтад орно гэж тооцоолсон бөгөөд дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн хамгийн эхэнд буюу 2023 оны дөрөвдүгээр сард ашиглалтад орно. Тус цэцэрлэгт хүрээлэнд чандар залах нийтийн суварга, чандар залах нийтийн хөрсний сектор, чандар хөрсөнд залах, талийгаачийн дурсгалыг мөнхжүүлэх хүндэтгэлийн хана зэрэг байрлах аж.

Нийт 73.9 га талбайг хамардаг “Далан давхар”-ын оршуулгын газарт эхний ээлжид төсөл хэрэгжүүлэх 10 га талбай дахь булшны тооллогыг 2021 оны дөрөвдүгээр сард хийж 10934 булш тоолжээ. Эдгээрийн 48 хувь буюу 5291 булш нь нэр тодорхой, эзэнтэй бол үлдсэн 52 хувь нь эвдэрч, тоногдсон, хөшөөний нэр нь арилсан, ямар ч хаяггүй болжээ.

Эх сурвалж:www.polit.mn                                          

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

7 цаг 32 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

7 цаг 32 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

7 цаг 32 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

22 цаг 15 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

23 цаг 38 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

23 цаг 47 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

23 цаг 56 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Өчигдөр 10 цаг 44 мин