Зохиолч Бөхийн Бааст агсны гэрэл зургийн бүтээлүүдийг олны хүртээл болгоно

2022-10-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ОД

Зохиолч Бөхийн Бааст агсны мэндэлсний 100, 101 насны ойг тохиолдуулж уран бүтээлчийнхээ хувьд шинээр мөрөө гаргах, урьд өмнө хэзээ ч дэлгэгдэж байгаагүй бүтээлүүдийг “Ус хаа ч адилхан” гэрэл зургийн үзэсгэлэн, “Үзгээр бичээгүй тэмдэглэлүүд”-1,2 боть номуудаар дэлгэж, гэрэл зурагчных нь үүднээс танилцуулж байна.

Зохиолч Бөхийн Бааст нь утга зохиолоос гадна дүрслэх урлагийн нэгэн хэлбэр болох баримтат гэрэл зураг авч, хальсаа гар аргаар боловсруулж байсныг гэрчлэх 300 гаруй хальс хувийн архивт нь хадгалагдаж байв. Энэ нь дэлхийн 2-р дайны дараах Герман улсын бүтээн байгуулалт, Монголд өрнөсөн дайныг эсэргүүцэх жагсаал, Америк Вьетнамын дайны аж байдал, Хятадын соёлын хувьсгалын өмнөх үе, Монголчуудын ахуй амьдрал, хөрөг зураг, тэр дундаа хүүхдүүдийн төрхийг бодитой, уран сайхантайгаар илэрхийлж ХХ зууны монголчууд болоод дэлхий нийтийн өнгө төрхийг нэвт шингээсэн түүхийн онцгой судалбар үлдээжээ.

Тэдгээр гэрэл зургийн бүтээлүүдийг түүний өвийг залгамжлагч гэр бүл, үр хүүхдүүд нь нээн илрүүлж, зохиолчийн өөрийн амьд ахуйдаа гэрээслэн үлдээсэн хэвлэн нийтлэх зөвшөөрлөөр мэргэжлийн гэрэл зурагчидтай хамтран гэрэл зургийн ном “Үзгээр бичээгүй тэмдэглэлүүд”:

  • I боть- “Ус хаа ч адилхан”,
  • II боть- “Бидэнд даарах зав байсангүй” хэмээх хоёр боть бүтээжээ. Мөн энэхүү ном, үзэсгэлэнд дэлгэж буй 1956-1980 он хүртэлх гэрэл зургийн бүтээлүүдийн тайлбарыг зохиолчийн өдрийн тэмдэглэл, шүлэг зохиолоос нь эмхтгэн бүтээсэн нь онцлог юм.

Бөхийн Баастын тухайд нэгэнтээ “яруу найрагч, хүүрнэл зохиолч, жүжгийн зохиолч, сэтгүүлч, нийтлэлч, судлаач, орчуулагчийн хувиар өөрийн гэсэн өнгө аястай бүтээлээрээ баримтыг уран сайхнаар боловсруулж, уйгагүй хөдөлмөрлөхийн жишээг үзүүлж хоёр үеийн уран бүтээлчдийн үлгэр дуурайл болж, залгамж үед туршлагаа өвлүүлж, XX-XXI зууны Монголын уран зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан оюун билэгтэн байлаа” хэмээн тодорхойлсон нь бий.

Б.Баастын бичсэн Хөвчийн Бор, Хангайн Бор хэмээх туужууд, Алтайн хөх дөнөн, Эргүү хөх будан өгүүллэгүүд, “Мандухай Сэцэн Хатан” болон “Цогийн идэр нас” жүжгийн зохиол, “Хүүгийн бодол”, “Чамайг үдье”, “Миний эх орны өглөө”, “Хургачин” хэмээх дуунууд, “Одтой тэнгэрийн дор”, “Миний эх орны өглөө” зэрэг шүлгийн түүврүүд нь ард түмний дунд онцгойлон алдаршсан билээ.

Эх сурвалж:www.polit.mn                                          

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

7 цаг 33 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

7 цаг 33 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

7 цаг 33 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

22 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

23 цаг 39 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

23 цаг 48 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

23 цаг 57 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Өчигдөр 10 цаг 44 мин