Хамгийн залуу Кардинал

2022-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НЯМСҮРЭН

Ватиканы тэргүүн, Ромын пап лам Франциск өнгөрсөн тавдугаар сард шинээр кардинал цол хүртэж буй 21 санваартны нэрийг зарлаж байсан бол, үүнээс гурван сарын дараа тэдэнд  Кардинал цол хэргэмийг нь гардуулан өгчээ.  Ватиканд болсон энэхүү ёслолын үеэр хамгийн залуудаа Католик шашны дээд цолыг хүртсэн эрхэм байсан нь манай улсад үйл ажиллагаа явуулдаг Католик шашны тэргүүн  М.Жиоржио аж.

Тэрээр  48 настайдаа Ватиканы Кардиналын бүлгэмийн гишүүн болж, түүхэн дэх хамгийн залуу кардинал болсон нь энэ.  Италийн Турин хотын уугуул тэрээр 2003 оноос хойш Монголд амьдарч байгаа бөгөөд Өвөрхангай аймагт 16 жил суурьшин амьдарсан Монголд элэгтэй нэгэн аж. Кардинал М.Жиоржиогийн үйл ажиллагааг нь удирдан явуулдаг Монгол дахь Католик шашны төв нь одоогоор 1400 гаруй сүсэгтэн олонд үйлчилдэг гэнэ.  Энэ нь олон улстай харьцуулахад харьцангуй цөөн гишүүнчлэлтэй боловч түүнд Ромын пап Кардинал хэмээх эрхэм хүндэт цол олгосон нь Монгол Улсыг онцгойлон үздэгийн илрэл болсон гэж залуу кардинал "Зууны мэдээ" сонины "Трэнд зочин" буланд өгсөн ярилцлагадаа онцолсон юм. Дашрамд дурдахад,  Ватиканд төвтэй Кардиналын бүлгэм нь 226 гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг зөвхөн тэдний дундаас Католик шашны тэргүүн, пап ламыг тодруулдаг уламжлалтай юм.

Эх сурвалж: www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

6 цаг 28 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

6 цаг 28 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

6 цаг 28 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

21 цаг 12 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

22 цаг 34 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

22 цаг 43 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

22 цаг 53 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Өчигдөр 10 цаг 44 мин