Хөвсгөл нуурын Шим мандлын нөөц газрыг ЮНЕСКО-д бүртгэжээ

2022-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Улаанбаатарт Зүүн Азийн орнуудын Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээний 16 дугаар их хурал өнөөдөр эхэлж, БНХАУ, БНСУ, ОХУ, Казахстан улсын төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Цар тахлын үед шим мандлын нөөц газруудыг хэрхэн хамгаалсан, ямар үр дүн гарсан, ахиц дэвшил юу байв гэдгийг хэлэлцэх юм байна. 

Энэ үеэр ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан Хөвсгөл нуурын Шим мандлын нөөц газрын болон Увс нуурын хотгорын хил дамнасан нөөц газрын батламжийг БОАЖЯ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн газар, Хөвсгөл нуурын Шим мандлын нөөц газар,  Увс нуурын Шим мандлын нөөц газарт өглөө.

Ингэснээр Хөвсгөл далайг цэнгэгээр нь авч үлдэх чиглэлээр дэлхийн улс орнуудтай хамтран ажиллах, дэмжлэг, туслалцааг ЮНЕСКО-гоос авах боломж бүрдэж байгааг онцлов.

Одоо Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг тус сүлжээнд бүртгүүлэх саналыг Шим мандлын нөөц газруудын хөтөлбөрийн нарийн бичгийн дарга нарт энэ онд хүргүүлсэн байна. 

Монгол Улсын найман цогцолборт газар ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгджээ.

1991 онд Монгол Улс говийн их дархан цаазат газар

1996 онд Богдхан уул

1997 онд Увс нуурын ай сав газар

1996 онд Хустайн нурууны байгалийн цогцолборт газар

2005 онд Дорнод Монгол

2007 онд Монгол дагуур

2020 онд Тосон Хустайн байгалийн нөөц газар

2022 онд Хөвсгөл нуур.

ЮНЕСКО-ийн Хүн ба Шим мандлын нөөц газрын сүлжээнд 134 орны 738 газар бүртгэгдсэн байдаг юм.

 Эх сурвалж:www.polit.mn

 

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

8 цаг 35 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

8 цаг 35 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

8 цаг 35 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

8 цаг 35 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

8 цаг 35 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

8 цаг 35 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

8 цаг 35 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

18 цаг 45 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

18 цаг 46 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

18 цаг 48 мин