Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах талаар ярилцжээ

2022-10-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нэгдсэн байдлаар зохион байгуулах “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн удирдлагуудтай уулзжээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос гаргах, малын түүхий эд, арьс шир боловсруулах цогцолборыг Эмээлтэд байгуулах уг төсөлд 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийжээ.

Хөнгөн үйлдвэр, мал аж ахуй, бизнес инкубатор төв, агуулах зэрэг байгууламж бүхий аж үйлдвэрийн парк хэлбэрээр 517 га талбайд үйл ажиллагаа эрхлэхээр төлөвлөж байна. Тус паркийн удирдлагууд хууль эрх зүйн орчноо тодорхой болгох, Засгийн газраас тогтоол гаргах зэрэг шаардлага үүсэж буй талаараа ЗГХЭГ-ын даргад танилцууллаа. Нийслэлд байрлах арьс ширний үйлдвэрүүдээс шалтгаалж Туул голд сөрөг нөлөө үзүүлж, оршин суугчдын эрүүл орчинд тав тухтай амьдрах эрх нь зөрчигдөж эхэлсэн. Тиймээс арьс ширний үйлдвэрүүдийг яаралтай хотоос гаргах, цогцолборын ажлыг эхлүүлэх шаардлага тулгараад байна.

Арьс шир боловсруулах цогцолборыг Дархан-Уул аймагт барьж байгуулахтай уялдуулан судалгаа явуулахад үйлдвэрүүдийн 63 хувь нь зөвшөөрөхгүй,  тээвэр, ашиглалтын зардал  нэмэгдэх учраас зам, дэд бүтэцтэй газар руу нүүх саналаа илэрхийлжээ.

Тиймээс Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь хамгийн боломжит хувилбар гэж төслийн удирдлагууд үзэж байна.
ЗГХЭГ-ын даргын зүгээс төрийн уялдаагүй, ойлгомжгүй, давхардуулсан шийдвэрүүд улс оронд нэн шаардлагатай асуудлуудад чөдөр тушаа болдог учраас нэгдсэн бодлогоор арьс ширний цогцолборыг нэг л газар барьж байгуулахаар ажиллах нь чухал байгааг онцолж, төслийг эрх зүйн орчноор хангахад анхаарахаа илэрхийллээ. Мөн паркийн бүтээн байгуулалтын ажлуудыг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хийх нь зүйтэй гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

6 цаг 48 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

6 цаг 48 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

6 цаг 48 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

21 цаг 31 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

22 цаг 54 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

23 цаг 3 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

23 цаг 12 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Өчигдөр 10 цаг 44 мин