ТЕГ: Монгол иргэд "КК парк"-ийн хохирогч болсон

2022-10-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Цар тахлын хөл хорио суларснаас хойш зүүн өмнөд азийн орнуудад 20-35 насны залуучууд хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохироод байна. Манай улсын иргэд ч энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй байгааг ТЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, дотоод мөргөлдөөний улмаас газар нутгийн зарим хэсэг нь зэвсэгч босогчдын мэдэлд ороод байгаа Мьянмар улсын "КК парк" гэх газар Монгол Улсын тодорхой тооны иргэд хохирогч болсон нь тогтоогдоод байгаа аж. "КК парк"-д цахим луйвар, биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөг болон мансууруулах бодисын хууль бус худалдаа зохион байгуулдаг талаар хил залгаа орнуудын хууль сахиулах байгууллагаас анхааруулж, өөрийн иргэдээ гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлж эхэлсэн байна. Гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ цахим орчинд хятад, англи хэлний орчуулагч, хүний нөөцийн мэргэжилтэн ажилд авна гэж, өндөр цалин, хангамж амалсан зар, мэдээлэл оруулж, иргэдийг хууран мэхэлдэг байна. Улмаар онгоцны зардал, зочид буудал, даатгал, хоолны зардал зэргийг хариуцсан нэрээр өрийн дарамтанд оруулан, цэцэгжсэн хамгаалалтын дор албадан хөдөлмөр эрхлүүлдэг аж. Хохирогчид бусдын хүчинд автан, шинээр хүн олж авчирах, зуучлах ажил гүйцэтгэж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа аж. Гадаадын хууль сахиулах байгууллагаас "КК парк"-д хоригдож, албадан хөдөлмөр эрхэлж байгаа иргэдээ чөлөөлж, эх оронд нь буцаах ажлыг тасралтгүй хэрэгжүүлж байгаа ч тухайн бүс нь цэвсэгт босогчдын мэдэлд байгаа тул энэ ажил удаашралтай байгаа юм байна. ТЕГ-аас хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдээ эх оронд нь аюулгүй, буцаан авч ирэхээр төрийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм. Тиймээс өндөр цалин амласан, гадаад руу зуучилна гэх худал мэдээлэлд автаж, гаднын улсыг зорихгүй байхыг анхаарууллаа. Энэ төрлийн гэмт хэрэгт үйлдсэн, хамтран оролцсон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг холбогдох байгууллагаас мэдээллээ.

Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

6 цаг 36 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

6 цаг 36 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

6 цаг 36 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

21 цаг 19 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

22 цаг 42 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

22 цаг 50 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

23 цаг 0 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Өчигдөр 10 цаг 44 мин