Автобусны эргэлтийн хугацааг багасгаж, түгжрэлийг бууруулна

2022-09-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргэлтээр явуулснаар түгжрэлтэй бүсэд оруулахгүй байж, зорчих хугацааг хэмнэх боломжтой. Тухайлбал, Найрамдал зуслангийн чиглэлийн автобусыг богино эргэлтээр явуулснаар зорчих хугацааг 20 минутаар багасгасан тухай Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа хэллээ.

2021-2022 онд нийтийн тээврийн 10 чиглэлийг богино эргэлтээр явуулсан бөгөөд нэмж гурван чиглэлийг богино эргүүлэх боломжтой гэж үзэн, иргэдийн санал бодлыг өнөөдөр сонслоо. 

Нийтийн тээврийн чиглэлүүдийг туулах замаар богино эргэлт,урт чиглэл,үндсэн чиглэл, хот орчмын чиглэл гэж ангилдаг. Хамгийн урт чиглэл нь 72 километр үргэлжилдэг  юм байна.

Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа "Таван шараас офицеруудын ордон хүртэл буюу Энхтайваны өргөн чөлөөнд маш их ачаалал үүсдэг. Иймд аль болох энэ хэсэг рүү оруулахгүйгээр түгжрэлгүй хэсэгт эргэлт хийдэг болгохыг эрмэлзэж байна.Хотын урд хэсэгт 120 мянгатын уулзвар, хойд хэсэгт Баянбүрдийн тойрог орчимд эргүүлэх зэргээр зохицуулж, ачаалалтай гудамж, зам руу автобус оруулахгүй байх боломжтой. Ингэснээр иргэд ч түгжрэлд орохгүй. Үүнийг богино эргэлтийн төлөвлөлт гэж нэрлээд байгаа"  гэсэн юм. 

Түүнчлэн богино эргэлтийг дэмжих зорилгоор бага оврын автобусыг нийтийн тээвэр явуулж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн 18-20 хувьд бага оврын автобус оруулж ирэхээр төлөвлөсөн нь дээрхтэй уялдсан ажил юм байна. 

Эх сурвалж:www.polit.mn

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

6 цаг 47 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

6 цаг 47 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

6 цаг 47 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

21 цаг 30 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

22 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

23 цаг 1 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

23 цаг 11 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Өчигдөр 10 цаг 44 мин