Ж.Байгалмаа:Сүрьеэг эмчлэх есөн сарын эм үр дүнтэй байгааг баталсан

2022-09-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Монгол Улс  сүрьеэ, Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ (ОЭТС)-ийн дарамт өндөртэй 30 орны тоонд багтаж байна. Мөн сүрьеэгийн халдвар авсан нийт өвчтөний 74 хувь нь санхүүгийн дарамтад өртдөг талаарх судалгааг ХӨСҮТ-ээс танилцуулж байв. Тэгвэл Олон эмэнд дасалтай сүрьеэгийн эмчилгээг богино хугацаанд эмчлэх эмчилгээний шинэ горим батлагдаж, манай улсад практикт хэрэгжүүлж байна. Тодруулбал, хоёр жилийн хугацаатай эмчилгээ есөн сар болжээ. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа "Дэлхийн улс оронд хийсэн судалгааны үр дүнд есөн сар эмчлэх шинэ эмийг манай улсад туршиж үзээд эмчилгээнд үр дүнтэй байна гэдгийг баталсан. Ингэснээр  эмчилгээнд орж байгаа хүндээ маш том давуу талтай болж байгаа юм.Сүрьеэ нь олон хэлбэртэй өвчин. Чухам ямар эрхтнийг хамарч өвчилж байгаагаас шалтгаалж уушгины болон уушгины бус хэмээн үздэг. Түүнчлэн эмийн эмчилгээнд хэр зэрэг үр дүнтэй байна вэ гэдгээс хамаарч сүрьеэгийн эмэнд мэдрэг, сүрьеэгийн эмэнд дасалтай гэж ангилдаг. Энэ бол агаар дуслын замаар дамжиж халдварладаг өвчин. Ялангуяа, гэр бүл, найз нөхөд, ажлын орчинд халдвар тараах эрсдэл маш өндөр. Тухайлбал, гэр бүлийн хэн нэгэн гишүүн сүрьеэгийн халдвар авсан тохиолдолд хүүхдэд халдварлах эрсдэлтэй болдог. Хэрэв 14 ба түүнээс дээш хугацаанд ханиалгах, хөлрөх шинж тэмдэг илэрвэл хурдан хугацаанд эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Эмэнд мэдрэг сүрьеэгийн үед сар орчим хугацаанд эмчилгээ хийснээр бусдад халдвар тараахгүй болно. Ингэснээр өөрийгөө хамгаалахаас гадна бусдад халдвар тараахаас сэргийлж чадна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

6 цаг 43 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

6 цаг 43 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

6 цаг 43 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

21 цаг 26 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

22 цаг 49 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

22 цаг 57 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

23 цаг 7 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Өчигдөр 10 цаг 44 мин