Ц.Билэгтсайхан:Сүрьеэд ашигладаг шинжилгээний төхөөрөмжийг COVID-19-ийн оношилгоонд хэрэглэсэн

2022-09-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ОД

“Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт чуулга уулзалт өнөөдөр боллоо. Чуулганд Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Глобал сан болон Хүний эрхийн үндэсний комиссын төлөөллүүд оролцов.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Ц.Билэгтсайхан "ДЭМБ-аас олон улсын зөвлөх, олон улсын шинжээчийн баг ирсэн. Тэд хоёр долоо хоногийн хугацаанд манай улсад сүрьеэгийн үндэсний хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа талаарх үнэлгээг хийсэн.Тухайлбал, коронавирусээс шалтгаалж сүүлийн жилүүдэд сүрьеэгийн тусламж, үйлчилгээ буурсан үзүүлэлттэй байна. Тиймээс энэ үзүүлэлтийг хэрхэн сэргээх талаарх асуудлыг хэлэлцэж байна. Өнгөрсөн хугацаанд сүрьеэгийн тусламж үйлчилгээнд ашиглах эмнэлгийг орыг коронавирусээр өвчилсөн хүмүүст дэлгэсэн. Түүнчлэн сүрьеэгийн эмч нар маань улаан бүсэд дайчлагдан ажилласан байдаг.Сүрьеэ өвчний оношилгоонд хэрэглэдэг зарим аппарат, шинжилгээний төхөөрөмжийг коронавирусийн оношилгоонд хэрэглэж байсан. Цар тахал эхэлснээс хойш сүрьеэгийн илрүүлэг 10 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

6 цаг 36 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

6 цаг 36 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

6 цаг 36 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

21 цаг 20 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

22 цаг 43 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

22 цаг 51 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

23 цаг 1 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Өчигдөр 10 цаг 44 мин