ЭЦА: Цахим бугуйвч зүүсэн 17 этгээдийг эрэн сурвалжилж байна

2022-09-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Эрүүгийн цагдаагийн албанаас "Илрүүлэлт-Оргодол-2022" нэгдсэн арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Очгэрэл "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж буй оргодол этгээдүүдийг олж тогтоох, хэргийг шийдэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд есдүгээр сарын 9-нөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 54 этгээдийг олж тогтоолоо. Эдгээрийг дурдвал

  • Иргэний хэрэгт шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн 29
  • Тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан 1
  • Торгох ялаар шийтгэгдсэн 1
  • Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн 4
  • Зорчих эрхийг хязгаарласан буюу цахим бугуйвч зүүсэн 19 этгээдийг олж тогтоосон байна.

2017 оноос хэрэгжиж эхэлсэн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн 117 этгээд оргон зайлж, эрэн сурвалжлагдсанаас 100-г нь олсон. Одоо зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн буюу цахим бугуйвч зүүсэн 17 этгээдийг эрэн сурвалжилж байна" гэв.

Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст цахим бугуйвч зүүлгэж, зорчих эрхийг хязгаарлах шийтгэл оногдуулна. Энэ бугуйвчийг тухайн хүний байршлыг тогтооход ашиглана. Дотроо цахилгаан ялтаснуудтай. Бугуйвчийг таслах, хүчээр тайлахыг оролдвол хорих ялтай хэмээн салбарын сайд мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж:www.polit.mn 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

6 цаг 23 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

6 цаг 23 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

6 цаг 23 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

21 цаг 6 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

22 цаг 29 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

22 цаг 38 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

22 цаг 47 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Өчигдөр 10 цаг 44 мин