ГИХГ:ОХУ-ын иргэдэд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгоно

2022-09-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Хүсэлтээ гаргасан ОХУ-ын иргэдэд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан байна. Энэ талаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяраас тодрууллаа. 

Тэрбээр "ОХУ-ын иргэд Монгол Улсад цаашид тодорхой хугацаагаар оршин суух хүсэлтээ өгч байна. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан хүсэлтээ өгсөн ОХУ-ын иргэдэд зохих ангиллын оршин суух зөвшөөрлийг олгох шийдвэр гаргасан. 

Ажиллаж хөдөлмөрлөх, суралцах, хөрөнгө оруулалт хийх, гэр бүлийн шалтгаанаар амьдрах гэх мэт Монгол Улсад оршин суух 56 төрлийн зөвшөөрөл байдаг" гэдгийг хэлсэн юм. 

Алтанбулаг боомтоор есдүгээр сарын 21-нээс хойш ОХУ-ын 6,268 иргэн хил нэвтэрчээ.  

Тэгвэл есдүгээр сарын 21-29-ний өдрийн байдлаар ОХУ-ын 748 иргэн Монгол Улсад байх хугацаа, визээ сунгуулжээ. Харин оршин суух зөвшөөрөл авах, Монголд байх хугацаагаа сунгуулах талаар 1000 гаруй иргэн зөвлөгөө мэдээлэл авсан байна. 

Эх сурвалж:www.polit.mn

Ddavaa
Hugatsaa sungai bololgui yah ve? Urgats huraalt, Darhanii zamiin buteen baiguulaltad ajillaach sanaltavij baigaa hun baina uu? Ee ni material huleej avah daa iron nutgiin ajliin bairiig zuvlemj bolgoj tandalt hiihed bolhgui zuilgui biz dee
С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

6 цаг 38 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

6 цаг 38 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

6 цаг 38 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

21 цаг 22 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

22 цаг 44 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

22 цаг 53 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

23 цаг 2 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Өчигдөр 10 цаг 44 мин