Дэлхийн хоёрдугаар дайны урьтал болсон Халхын голын тулалдаан

2014-08-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

Дэлхийн хоёрдугаар дайныг албан ёсоор 1939 оны есдүгээр сарын 1-нд нацист Герман Польшид халдсанаар эхэлсэн гэж үздэг. Гэхдээ үүнээс хэдхэн хоногийн өмнө манай улсын зүүн хязгаарын хилийг зөрчин орж ирсэн милитарист Японы Квантуны армитай Зөвлөлт-Монголын хамтарсан зэвсэгт хүчин тулалдан 75 жилийн тэртээ, 1939 оны наймдугаар сарын 24-ний өдөр түүхэн ялалт байгуулсан билээ. Японы талаас дайн зарлалгүй манай улсын нутаг дэвсгэрт мөн оны хавраас эхлэн удаа дараа халдаж байв. Үүний дараа ЗХУ, БНМАУ-ын цэргийг хожим дэлхийн хоёрдугаар дайны суут цэргийн жанжин болсон Г.Жуков удирдан сөргөлдөгч талаас дөрөв хоногоор урьтан наймдугаар сарын 20-нд фронтын зарим хэсэгт давуу хүч байрлуулан гэнэтийн давшилтад оржээ.

Тулалдаан эхлэхэд Япон улс 75 мянган цэрэг, 700 онгоц, 500 их буу, 182 танктай, харин Зөвлөлт-Монголын зэвсэгт хүчин 57 мянган цэрэг, 515 онгоц, 540 онгоц, 495 танк төвлөрүүлээд байжээ. 1939 оны наймдугаар сарын 31-ний үүрээр Японы тал 25 мянга шахам цэрэг эрсээ алдан зургадугаар арми нь бүрэн устсанаар манай улсын нутаг дэвсгэрээс бүрэн шахагдан гарсан юм. Хэдийгээр газрын тулалдаан бүрэн зогссон ч агаарын тулалдаан дахин хоёр долоо хоног үргэлжилсэн юм. Гэсэн ч Халхын голын тэнгэрт ч японууд амжилт олоогүй бөгөөд мөн оны есдүгээр сарын 15-нд арга буюу ЗХУ-тай энхийн хэлэлцээ хийн ялагдлаа хүлээн зөвшөөрчээ.

Халхын голын тулалдаанд бут ниргүүлсэн Япон улс дэлхийн хоёрдугаар дайны үеэр өөрийн холбоотон нацист Германыг дэмжин ЗХУ-ын эсрэг хоёр дахь фронтоо нээгээгүй нь хүн төрөлхтөний энэ их дайны хор уршгийг хэд дахин багасган манай хойд их хөршид ашигтайгаар эргэсэн гэж түүхчид үздэг билээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

2 цаг 47 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

11 цаг 51 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

11 цаг 51 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин