Дорноговь аймгийн төлөөлөгчдийн 21 хувь нь эмэгтэйчүүд

2022-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин редакцийн бодлогоо шинэчлэн баталж, нийтлэлийн агуулгадаа  нийгмийн бүх хэсгийн дуу хоолой, үзэл санааг хүргэж, эх сурвалжийн  хүйсийн тэнцвэртэй байдлыг хангаж ажиллах ялангуяа, хүн амын 50-аас дээш хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэхэд чиглэн ажиллахаар бодлогоо тодорхойлсон.

Мөн эмэгтэй улстөрчид, бизнес эрхлэгчид, манлайлагчдыг эрэгтэйчүүдтэй эн тэнцүү авч үзэн, тэдний бодлого, үйл ажиллагаа, зорилтын талаар адил тэгш мэдээлж байхыг эрмэлзэнэ хэмээн редакцийн бодлогодоо тусгаад байна.

Тэгвэл энэ удаа бид “Эмэгтэйчүүдийн манлайлал”  булангаа эхлүүлж 21 аймгийн ИТХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь, бодлого тодорхойлох боломж, байр суурийг хүргэж байна. Дорноговь аймгийн хувьд ИТХ 33 төлөөлөгчтэй. Түүнээс долоон эмэгтэй төлөөлөгч сонгогдон ажиллаж байна. Энэ нь нийт төлөөлөгчдийн 21 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна гэсэн үг юм.

Долоон төлөөлөгч эмэгтэйгээс нэг нь ИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж байна.

“Лебирал эмэгтэйчүүдийн оюуны сан”-гаас хамгийн сүүлд гаргасан судалгаагаар  УИХ-ын гишүүдийн 17.1 хувь, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн  26. 3 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ байдал аймаг, сумын хурлын түвшинд бас ялгаатай. Тухайлбал, сумын ИТХ-д эмэгтэйчүүд 28.5 хувийг эзэлж байхад аймгийн ИТХ-д 15.8 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Улсын хэмжээнд нийт удирдах албан тушаалын 35.9 хувьд нь эмэгтэйчүүд ажиллаж байна гэсэн судалгаа гарсан байдаг.

Тэгвэл Дорноговь аймгийн ИТХ-ын хувьд улсын дунджаас харьцангуй өндөр үзүүлэлттэй байгаа ч хүн амыг квоттой харьцуулахад ИТХ дахь эмэгтэйчүүдийн оролцоо хангалттай түвшинд байж чадахгүй байна.  Мөн тэргүүлэгч төлөөлөгчид ганцхан эмэгтэй байгаа нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгааг харуулж буй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 181 (6913)

 

ОЙЛГОЁ, ХҮНДЭЛЬЕ, ДЭМЖЬЕ

Жил бүрийн 4 дүгээр сарын 2-ний өдрийг олон нийтэд Аутизмыг таниулах өдөр болгон сарын турш

9 цаг 27 мин
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарын эрх зүйн орчныг шинэчилнэ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг

9 цаг 31 мин
З.Дашдаваа: Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банк,нүүрсний хэргийг шийдэж чадсан

З.Дашдаваа: Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банк,нүүрсний хэргийг шийдэж чадсан

10 цаг 41 мин
“Эрдэнэс Тавантолгой” ХК: Ногдол ашгийг энэ сард олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК: Ногдол ашгийг энэ сард олгохоор болно

12 цаг 23 мин
Н.Учрал: Х.Баттулгад асуудлаа шийдэх долоо хоногийн хугацаа өгнө, үгүй бол дараагийн арга хэмжээг авна

Н.Учрал: Ерөнхийлөгч асан Х.Баттулгад асуудлаа шийдэх долоо хоногийн хугацаа өгч байна

13 цаг 0 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох саналаа танилцуулжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох саналаа танилцуулжээ

13 цаг 10 мин
Гашуунсухайтын дараах “газын дайн”-ы сураг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайтын гэрээнээс болоод сайн гөвүүлсэн. Хоёр он дамнуулаад, сүүлийн х

19 цаг 27 мин
Долоо дахь Ерөнхийлөгчид зүтгэх АН-ын зургаан улстөрч

Засагт хамтарсан АН-ынхны дотоод улс төр задгай хэвээрээ л үргэлжилж буй. Тэдний нэг хэсэг нь

19 цаг 27 мин
Г.Дамдинням: Боловсролын яам ХҮН намын хүний нөөцийн яам болсон

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

19 цаг 27 мин
Үнэлгээний журам задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Үнэлгээний журмыг задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Уржигдар 10 цаг 19 мин