С.Бямбацогт, Ван Шяолун хоёрын хэн нь том бэ?

2014-08-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Дамдин-Очир

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нарын хүмүүс БНХАУ-ын Элчин сайд Ван Шяолунд “бараалхсан” тухай мэдээлэл зарим сайт, сонинуудаар гарчээ. С.Бямбацогттой хамт  “MCS” группын дэд ерөнхийлөгч н.Энхтүвшин, "Барс" группын захирал Ч.Амарбаатар нар оролцсон байна.

Тэд БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад айлчлах гэж байгаатай холбогдуулан хоёр улсын хоорондох бизнесийн асуудлыг ярилцсан гэнэ.

Хэдийгээр улс төр эзгүйрч, хүмүүс хээр хөдөө гараад нам жим байгаа ч МАН-ын бүлэг “зүгээр суухаар зүлгэж суу...” гэдэг шиг байх юм гэцгээж байна.

Чухамдаа МАН-аас мэдээлээд байгаа шиг Хятадын даргын айлчлалын асуудлыг шийдэх бүхэл бүтэн яам, тамгын газар, ёслолын алба сэлт нь бий. Айлчлалын үеэр юу ярихыг, ямар асуудал шийдэхийг зорихыг шийдэх Төрийн тэргүүн, Парламентын спикер, Ерөнхий сайд нь байна.

МАН дотоод бодлогын хувьд Засгийн газарт багтаж, МАНАН үүсгэх сонирхолтой байгаа нь нууц биш болсон. Гэхдээ намынхаа дотоод бодлогыг улсын гадаад бодлоготой хольж хутгана гэдэг даанч тоогүй.

Нөгөөтэйгүүр С.Бямбацогт бол Монгол  Улсын Их хурал дахь цөөнхийн бүлгийн ахлагч. УИХ дахь Сөрөг хүчний удирдагч гэсэн ч болно. Манай улстөрчид хийгээд олон нийт түүнийг энэ утгаар нь хүндэтгэдэг. Харин мань эр Хятадын Элчин сайдтай уулзалт хийснээ улстөр болгон өндөрт өргөх нь хэр зэрэг зүйд нийцэх бол. Хүндээ хөнгөнөөс... гэж монгол үг бас бий дээ.

С.Бямбацогт гишүүн яаж ийгээд л улстөр хийхийн тулд хаана, хэнтэй, юу ярьж байгаагаа ч анзаарахаа больсон бололтой юм.

 

 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

2 цаг 28 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

11 цаг 32 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

11 цаг 32 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин