С.Мөнх-Эрдэнэ: Хөгжим хөдөлмөр, тэвчээр шаарддаг

2022-09-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

Зууны мэдээ сонины “Хөгжим хэмнэл” буландаа лимбэ хөгжмөөр аялгуу урлаж эгшиглүүлэх  Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулгын лимбэчин  С.Мөнх-Эрдэнийг урилаа. Тэрбээр хүний сэтгэлийн нандин утсыг хөглөж, аз жаргал, амар амгаланг хөгжмөөр дамжуулан мэдрүүлдэг авьяаслаг нэгэн билээ.

 

-Лимбэ нь битүү амьсгааны урлаг гэдэг. Битүү амьсгааны арга барил нь хэзээнээс бий болсон бэ?

-Эрт цагаас монгол түмэн  лимбийг ашиглахдаа битүү амьсгаагаар хөгжимдөх арга барилыг бий болгосон. Манай соёлын биет бус өв билээ. Лимбээр  уртын дууны аялгууг  тоглож болдог.  Уртын дууны хөг аялгуутай  хамтран тоглоход тохиромжтой хөгжмийн зэмсэг бол лимбэ. Битүү амьсгааны хосгүй урлаг нь 2011 онд ЮНЕСКО-гоос яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг.

-Та лимбэ хөгжмийг багаасаа тоглож сурсан гэсэн үү?

-Одоогоос 10 жилийн өмнө авга ах Ш.Жанцанхүүгээр нотыг нь  заалгаж сурч байлаа. Тэр үеэс л сурахын төлөө  уйгагүй хөдөлмөрлөсөн.  Эргэлт буцалтгүйгээр хөгжимчин болох хүсэлдээ хөтлөгдөж СУИС-д суралцаж төгссөн. Монголын урлагт тодоор гялалзсан хүмүүсийг төрүүлэн гаргасан сайхан сургууль багш нараараа үргэлж бахархдаг.

-Монголын Лимбэчдийн холбооны тэргүүн, доктор Ц.Цэвэгсүрэн таны багш юм билээ. Багшийн  захиас юу вэ?

-Багш нараараа хөгжмийн онол, арга барилыг заалгасандаа баяртай байдаг. Ц.Цэвэгсүрэн багшийнхаа удирдлага дор дөрвөн жил суралцсан. Хөгжим хүнээс хөдөлмөр, тэвчээр шаарддаг. Тиймээс багш дээрээ лимбэ хөгжмөөрөө мэргэшихээр магистрт сурч эхэлсэн. Тоглож байгаа зохиол дээрээ сайн ажиллах хэрэгтэй гэж хэлдэг. Мөн  хөгжмөөрөө олон сайхан бүтээл туурвих урам өгдөг. Багшийнхаа итгэлийг алдахгүйн төлөө лимбэ хөгжмөөр олон сайхан бүтээл гаргаж, түгээн дэлгэрүүлэн сурталчилна.

-Өөрийнхөө тоглодог уран бүтээлээс хуваалцаач?

-Хоёр сэтгэл, Хайрын аялгуу, Эетэн Монгол, Лимбэ нутаг  зэрэг бүтээлүүдээ язгуур хөгжмийн хамтлагтай хамтарч гаргасан. Уран бүтээлээс маань  Лимбэ Нутаг бүтээлийг маань хүмүүс сонсоосой гэж хүсдэг. Одоогоор Сэр сэр салхи хэмээх уран бүтээл гаргахаар ажиллаж байна.

- “Лимбэ Нутаг”- ийг хүмүүс сонсоод юу  мэдрээсэй гэж боддог вэ?

-С.Эрдэнэбулгийн зохиол “Лимбэ Нутаг” хэмээх  бүтээлээ гаргасан. Хүн бүрийн сэтгэлд төрсөн  нутаг нь уяатай байдаг. Тиймээс нутгийнхаа сайхныг хөгжмөөрөө дүрсэлж  гаргахыг зорьсон. Нүдээ аниад бүтээлийг маань сонсоход нутаг нь дүрслэгдэх болов уу. Алс хол амьдарч байгаа болон нутгаа хайрладаг хүмүүсийн сонсох дуртай хөгжмийн нэг болоосой гэж хүсэж байна. Хөгжимчин тоглож буй бүтээлээ хүний сэтгэл зүрхэнд хүргэх ёстой. Тайзнаа гарахдаа үзэгчдэд лимбэ хөгжмийн гайхамшигт шидийг мэдрүүлэхийг чухалчилдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 179 (6911)

 

Монгол Хьюндай эмнэлэгт ирж үнэгүй үзүүлж, зөвлөгөө аваарай

БНСУ-ын чанартай эмчилгээ үйлчилгээг Монгол Улсдаа нэвтрүүлээд байгаа Монгол Хь

2 цаг 15 мин
ОХУ-ын Тээврийн дэд сайд А.Н.Шилог хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ОХУ-ын

5 цаг 41 мин
Д.Трампын зарим шийдвэрүүд шүүхэд маргаан дагуулав

Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа ажлаа эхлээд арав хонож байгаа

14 цаг 5 мин
Л.Оюун-Эрдэнэ “Та нар оройтсон” гэсэн чинь Эм Си Эс “Бид оройтоогүй ээ” гээд үзэлцээд байгаа юм уу?!

Монголын улс төр гэж жинхэнэ жонхуу байх юм. Дээхнэ үеийн нэг дуун дээр

14 цаг 5 мин
Х.Баттулгын баг аянд гарлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Хөх Монголын хөх туг” аяны талаар мэдээлсэн байна.

Өчигдөр 13 цаг 32 мин
Архангай аймагт тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хоригложээ

Архангай аймагт тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хоригложээ

Өчигдөр 13 цаг 28 мин
ХЭҮК: Засгийн газар шийдвэрээ эргэн харна гэж итгэж байна

ХЭҮК: Засгийн газрыг шийдвэрээ эргэн харна гэж итгэж байна

Өчигдөр 13 цаг 11 мин
Гадаад бодлогын баримт бичгүүддээ гар хүрэх цаг болсон уу

Хурдацтай өөрчлөгдөж буй гадаад ертөнцөд Монгол Улс ямар бодлого баримтлах ёстой

Өчигдөр 06 цаг 00 мин
Зургаахан шүүгчийн “нууц” ба 600 шүүгчийн нэр хүнд

Монголын төрийн эрх мэдлийн гурван засаглал байдаг. Түүнд хууль тогтоох, гүй

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Ялалт: Шударга шүүхтэй болохыг хүсэж, шаардаж байна

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Улсын дээд шүүхийн бүх шүүгчийг огцрохыг шаардаж буй талаараа мэдээллээ.

Уржигдар 14 цаг 45 мин