Б.Батцэцэг: Эмэгтэй улстөрчид бол “мөс зүсэж” яваа хүмүүс

2022-09-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Архангай аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Б.Батцэцэгтэй ярилцлаа.

 

-Архангай аймгийн ИТХ-д 23 хувь нь эмэгтэйчүүд сонгогдон ажиллаж байна.  Энэ нь жендэрийн хувьд хэр оновчтой бүрэлдэхүүн бэ?

-Иргэдийн хурал маань Улс төрийн намын тухай хуульд заасан квотдоо хүрсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.  Тус хуульд ИТХ-д нэр дэвшигчийн 20-иос дээш хувь нь эмэгтэйчүүд байна гэж заасан байдаг.  Намаас  нэр дэвшүүлэхдээ ч энэ заалтыг  баримталсан. ИТХ 39 төлөөлөгчтэй.  Түүнээс есөн эмэгтэй сонгогдон ажиллаж байна.

-Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд санал санаачлагаа тусгаж чадаж байна уу?

-Төлөөлөгч бүр өөрийн гэсэн мөрийн хөтөлбөртэй. Түүнийхээ дагуу ажилладаг. Түүнээс биш эмэгтэй төлөөлөгчид хамтарч эхлүүлсэн ажил одоогоор манайд алга. Есөн төлөөлөгчийн дөрөв нь МАН, таван АН-ын хүмүүс байна. Тэгэхээр намын бодлого чиглэлээ ч баримтлан ажиллана. Ер нь эмэгтэй хүн улс төрийн албан тушаалд нэр дэвшихэд нэлээд хүндрэлтэй.  Зарим тохиолдолд өөрийн хүсэл сонирхлоор биш квотын дагуу орж ажиллах нь ч бий. Нэр дэвшихээр  төсөв санхүүгээс эхлээд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх гээд асуудал их.  Ар гэрийн ажлаа ч хэрхэн зохицуулах уу.  Эмэгтэй улстөрчдийн хувьд эрэгтэй хүмүүстэй яг нэгэн зэрэг гараанаас гарч, мөр зэрэгцэн ажиллахад маш их зориг, тэвчээр шаарддаг даа.

-Таны хувь аль тойргоос нэр дэвшиж сонгогдсон бэ.  Мөрийн хөтөлбөрөө хэрхэн тодорхойлж байв?

-Би Хашаат сумаас аймгийнхаа иргэдийн хуралд дөрвөн удаа сонгогдсон. Тэнд төрж өссөн, Хашаатын унаган иргэн. Нэгдүгээрт, нутаг орондоо ажиллаж амьдарч байсан учраас танигдсан.  Хоёрдугаарт,  Хашаатад Засаг дарга болон бусад төрийн албанд нь ажиллаж байхдаа тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж байлаа.   Иргэндээ хүрч үйлчилж, зөв бодлого хэрэгжүүлж байсныхаа хүчинд аймгийнхаа иргэдийн төлөөлөгчийн хуралд дөрөв дэх удаагаа сонгогдсон гэж боддог. Мөн улс төрийн ажил хатуу ширүүн ч гэсэн эмэгтэй хүн гэж хойш суусангүй өдийг хүрсэн.  Орон нутгийн улс төр их өөр л дөө.  Хамгийн энгийн жишээ гэхэд нэр дэвшигчийнхээ ээж аав удам угшилыг нь хүн бүхэн мэддэг. Тэгэхээр орон нутгийн сонгогчид сонголтоо маш олон талаас нь бодож хийнэ.  Миний хувьд сонгогдсон тойргийн маань асуудал ямагт нэгдүгээрт байж ирсэн.  Дараагийн асуудал нь аймгийнхаа бодлого шийдвэрийг тодорхойлж байна. Тийм учраас аливаа асуудалд явцуу байдлаар ханддаггүй.   Хашаат сумандаа 75 хүүхдийн дотуур байр, спорт заал, эмнэлгийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд нэлээд идэвхи зүтгэлтэй ажиллаж ирсэн.  Мөн сумандаа Засаг даргаар ажиллаж байхдаа төрийн бодлогод иргэдийн саналыг тусгахад нэлээд дэвшилттэй арга барилаар ажилласан байсан.

-Эмэгтэй улстөрчдийг  хүлээж авах хандлага орон нутагт ямар байдаг вэ?

-Манай монголчуудын эмэгтэйчүүдтэй холбоотой уламжлалт сэтгэхүй эвдэгдэх хүртлээ нэлээд цаг хугацааг туулах байх. Тэгэхээр одоо цагт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг мөс зүсэж яваа хүмүүс гэх юм уу даа.  Тухайлбал, эрэгтэй дарга нар малчин айлд ороод шууд л хойморьт очоод суучихаж болж байна.  Харин эмэгтэй хүн ёс зүйн хувьд хэзээ ч тэгэхгүй. Мөн бид морь мал уяад л яваад байж чадахгүй юм.  Энэ мэтчилэн хүйсийн ялгамжтай байдал маш их нөлөөлж байна.  Монголчуудын энэ хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд нэлээд цаг хугацаа шаардах байх.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 178 (6910)

 

бүгд адилхан амжилт хүсье
Л.Оюун-Эрдэнэ: Д.Ганзориг Ерөнхий шүүгч байгаа цагт нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй

Л.Оюун-Эрдэнэ: Д.Ганзориг Ерөнхий шүүгч байгаа цагт нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй

2025-01-24
Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүд рүү гаднын бүртгэлгүй дугаараас мессеж илгээсэн байхыг үгүйсгэхгүй

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүд рүү гаднын бүртгэлгүй дугаараас мессеж илгээсэн

2025-01-24
С.Эрдэнэболд: Анхны төрт улсынхаа нэрийг жижигрүүлж, хотоо нэрлэх шаардлага байна уу?

С.Эрдэнэболд: Анхны төрт улсынхаа нэрийг жижигрүүлж, хотоо нэрлэх шаардлага байна уу?

2025-01-24
Х.Нямбаатар: Хүннү хотыг корпорацийн зарчмаар байгуулна

Х.Нямбаатар: Алтанбулаг, Сэргэлэн сумын 33 мянган га газрыг авч, Хүннү хот байгуулна

2025-01-24
ОХУ Европын холбооноос малын гаралтай бүтээгдэхүүн импортлохыг хориглов

ОХУ-ын хөдөө аж ахуйн хяналтын зохицуулах байгууллага /Россельхознадзор/-аас  

2025-01-24
Лос Анжелес орчимд дахин шинэ түймэр гарчээ

Лос-Анжелес хотоос хойд зүгт 80 км-ийн зайд орших Хьюз мужид шинэ том түймэр дэгдсэн б

2025-01-24
Их цагийн хүрдний нэгэн дуртгал

Ямархан төрөлхийтөн бээр их цагийг урьтаж мэдэх буй

2025-01-24
О.Алтангэрэлийг “Ардчилсан Хууль зүйн сайд” хэмээсэн нь хууль бус хөрөнгийг хамгаалах улс төрийн эхлэл үү

Сүүлийн өдрүүдэд улс төрийн халуун сэдэв болсон нэг хууль бий. Бараг л 2024 оны сүүлчээс су

2025-01-24
Даваагийн Цогтбаатарын оронд Г.Занданшатар, А.Адьяасүрэн, Д.Тогтохсүрэн, С.Чинзориг нарын хэн нь УИХ-д орох вэ?

УИХ-ын 2024 оны сонгуулиар гарч ирсэн 126 гишүүнээс анхны чуулганы хугацаанд нэг гишүүн нь ява

2025-01-24