Б.САНСАР
Английн нэрт загвар өмсөгч бүсгүй Кейт Мосс Турк улсаас Лондон руу нисэхдээ зорчигчийн тасалбар аваагүй ажээ. Тэрээр Туркт архи, хар тамхины донтолттой тэмцэх олон улсын эмнэлгийн нээлтэд оролцоод нутгаа зорихдоо нэлээд согтуу байжээ. Стамбулын нисэх онгоцны буудалд нисэх тасалбаргүй Кейт Мосс согтуу хүрэлцэн ирж гаалийн ажилтнуудад нэлээд төвөг удсан аж. Туркийн “Turkish Airlines” компанийн ажилтнууд нэрт одын нэр хүндийг бодон тасалбарынхаа мөнгийг дараа төлөхийг баталгаажуулсан гарын үсэгтэй баримт авч үлдэн онгоцонд суулгасан гэнэ.