Үнийн өсөлтийн “Галзуу” хурд

2014-08-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.ХОНГОРЗУЛ

Үнийн өсөлтөд дарлуулж буйгаа ард түмэн шагшраад ч нэмэргүй болж. Учир нь валютын ханш нь аль хэдийнэ 1880 даваад явчихсан. Бараг цаг тутамд бараа, бүтээгдэхүүний үнэ өсч байна гэвэл хилсдэхгүй. Уг  нь эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөр боловсруулсан. Гэвч зуны налгар цаг ирж хүмүүс хорхог боодогхон эргүүлж явах зуур эл хугацаа дуусах тийшээ хандав. Харин гарсан үр дүн нь 100 гаруй төгрөгөөр өссөн валютын ханш. Түүнийг дагаад огцом өсч буй үнийн өсөлт юм. Хүнсний ногооны үнэ 30.6-52.7 хувиар өссөн аж. Худалдааны төв болон хүнсний захуудад  шинэ ургацын ногоо өнгөрсөн жилтэй харьцуулахад 2-3 дахин өсч байгааг худалдаачид хэлсэн юм.Тухайлбал, байцаа 800-1200 төгрөг, манжин 1500-2000, лууван 2000-2500, төмс 1000-1600, харин сонгино 4000 төгрөгийн үнэтэй байна. Ийнхүү үнийн өсөлт эрчээ авч байхад, эрхэм түшээд ажигч үгүй явна.

Мөнгөний бодлогын хүү өссөн нь төгрөгийг чангаруулах боломж хэмээн эдийн засагчид хэлж байна. Үүнийг дагаад үнийн өсөлт бага зэрэг саарна гэдгийг ч тэд хэлэв. Жил бүрийн энэ үеэр валютын ханш чангардаг нь бичигдээгүй хууль гэдгийг судлаачид хэлсэн юм. Тиймээс үнийн өсөлтийг валютын ханшийн өсөлттэй холбон тайлбарладаг. Энэхүү улирлын хийрхэлийг урд хөршийнхөн ч андахгүй болжээ. Өвөл цагаан сар, шинэ жилийн үеэр, харин намар хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн барааныхаа үнийг зохиомлоор өсгөдөг гэдгийг худалдаачид хэлдэг. Энэ бол тогтсон жишиг аж. Харин энэ жил өмнөх жилүүдээс илүү өсөлттэй байна гэдгийг ч тэд хэллээ.

“Чоно борооноор” гэгчээр зайлшгүй хэрэгцээг далимдуулагчид олширсоор. Харин үүнийг зохицуулах төрийнхөн амарч зугаалсаар үнийн өсөлтөд дөрлүүлэв бололтой.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

2 цаг 28 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

2 цаг 32 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

3 цаг 50 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

7 цаг 16 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

7 цаг 16 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

22 цаг 12 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин