Б.ДАРЬСҮРЭН
Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл оны эхний хагас жилд хоёр их наяд төгрөг болжээ. Үүний 1.9 их наяд төгрөгийн ажлыг дотоодын компани, 56.8 тэрбум төгрөгийн ажлыг гадаадын компани гүйцэтгэжээ.
Ингэж өсөхөд дотоодын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 216.6 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв. Дотоодод хувийн байгууллагын гүйцэтгэсэн ажил 1.8 их наяд болсон нь өмнөх оны мөн үеэс 28.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин төрийн байгууллагын гүйцэтгэсэн ажил 54.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 77 хувиар, гадаадтай хамтарсан байгууллагынх 16.5 тэрбум төгрөг болж, 24.5 хувиар буурсан байна.
Эх сурвалж: www.polit.mn