Хөтөлийнхөнд хөгжих боломж бий

2022-08-18
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

“Хөтөл” эдийн засгийн форум болж өндөрлөв. Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь Хөтөл хотын иргэд цемент шохойны үйлдвэрээс ялгарах утааны хор хөнөөл мөн Сайхан, Орхон сум хоорондын хилийн зааг дээрх зөрчил зэрэг тулгамдсан асуудлыг хөндөж байв. Үүнээс гадна цемент шохойны үйлдвэрийг энэ оны гуравдугаар сард төрийн өмчид шилжүүлсэнтэй холбоотойгоор ажилчдын нийгмийн асуудлын талаар хэлэлцсэн юм.

“Аж үйлдвэрийн сэргэлт” илтгэлийн үеэр “Цемент шохой” ТӨХК-ийг энэ оны гуравдугаар сард төр мэдэлдээ авснаас хойш гарсан үр дүн болон цаашдын төлвийн талаар үйлдвэрийн захирал Л.Наранбаатар ярилаа.

 

70180 ТОНН ЦЕМЕНТ ҮЙЛДВЭРЛЭЖ, 39 ЖИЛИЙН ТҮҮХЭН ДЭЭД АМЖИЛТЫГ ТОГТООСОН

-Тэрбээр “1983 онд нойтон аргаар жилд 500 мянган тонн чулуунцар үйлдвэрлэх технологи баригдаж байсан. Энэ хугацаанд 820 гаруй ажилтантай болон өргөжиж, 7.4 сая тонн цемент, 1.6 сая тонн шохой, 14.2 сая тонн шохойн олборлолт, 2.9 сая Гкал дулаан үйлдвэрлэсэн байна. Гэсэн хэдий ч ашиглалтын технологи тохиромжгүй, бохирдол ихтэй, парк шинэчлэл хийгээгүй удсаны улмаас тоног төхөөрөмжүүд элэгдэлд орж, ажлын бүтээмж 30-35 хувь хүртэл буурсан. Жишээлбэл, чулуунцарын үйлдвэрийн хэвтээ зуухны галд тэсвэртэй тоосгыг зургаан сард нэг удаа солих ёстой ч энэ ажил хийгдэлгүй 3.5 жил хэтэрсэн. Эдгээр шалтгааны улмаас 100 хувь хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа. Сүүлийн үед огт асуудалгүй байсан үйлдвэрийг зогсоочихлоо гэх яриа иргэдийн дунд гарч байна. Харин эсрэгээрээ эвдэрсэн гурван термтэй байсныг инженерүүд засварлаж, 90 хувийн ашиглалтад орууллаа. Улмаар өнгөрсөн сард 70180 тонн цемент үйлдвэрлэж, 39 жилийн түүхэн дээд амжилтыг тогтоосон” гэдгийг онцолж байв.

Тус үйлдвэрийн 2015 оны хувьчлалыг Засгийн газраас хууль бус гэж үзэн энэ оны гуравдугаар сарын 25-нд төрд буцаан шилжүүлсэн. Үүнээс хойш таван сар гаруй хугацаа өнгөрөхөд дараах өөрчлөлтүүд гарсан байна. Дөрөв болон зургадугаар сарын 1-нд ажилчдынхаа цалинг 20, 40 хувиар нэмэгдүүлж, цалингийн системд өөрчлөлт оруулжээ. Мөн дансандаа 81 мянган төгрөгийн үлдэгдэлтэй үйлдвэр авч байсан бол үүнээс хойш 13.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь сүүлийн долоон жилийн хугацаанд анхны тохиолдол ажээ. Мөн НДШ-ийн өр 7.5 тэрбум байсныг тэглэсэн. Ингэснээр ажилчид эрүүл мэндийн үйлчилгээ, банкнаас зээлийн үйлчилгээ авах эрх нь бүрэн нээгдсэн байна.

 

“Цемент шохой” ТӨХК-ийн Байгал орчны нөхөн сэргээлтийн мэргэжилтэн Б.Дөлгөөн: ЦАЛИН ҮЕ ШАТТАЙГААР НЭМЭГДЭЖ, МЭДЭГДЭХҮЙЦ ӨӨРЧЛӨЛТ ГАРСАН

 

-Аав, ээжээс эхлээд гэр бүлээрээ байгууллагадаа ажиллаж ирсэн. Өмнө нь бол цалин хангамж хаанаа ч хүрдэггүй байсан бол хавраас үе шаттайгаар нэмэгдэж, мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан. Парк шинэчлэл хийгдэж эхэлсэн учраас Хөтөлийн иргэдэд тулгамдаад буй зуухны яндангаас гардаг хорт утааны асуудлыг шийдэх боломж бүрдсэн. Ингэснээр байгал орчиндоо ч ээлтэй, иргэд ажилчид бидний эрүүл мэндэд ч эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт баяртай байгаа.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга Б.Мөнхболд: СУУРЬШЛЫН БҮС БОЛОХ БҮРЭН БОЛОМЖТОЙ НУТАГ

 

-Хөтөл хотын хувьд 38 жилийн түүхтэй, харьцангуй залуу хот. Гэхдээ аж үйлдвэр, газар тариалангийн салбар хослон хөгжсөн, суурьшлын бүс болох бүрэн боломжтой нутаг. Зөвхөн газар зүйн байршлаар авч үзэхэд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хоттой авто болон төмөр замаар, аялал жуулчлалын бүс буюу Хөвсгөл, Булган аймагтай авто замаар холбогдож байна. Энэ удаагийн форум дээр Хөтөл хотыг 40 мянга гаруй хүний суурьшлын бүс болгох төслийг танилцуулсан. Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хот, хөдөөгийн асуудлыг авч хэлэлцэж байгаа энэ үед хүн амын төвлөрөл, ажлын байрыг нэмэгдүүлж нийгмийн суурь үйлчилгээг хангасан Монгол Улсын дөрөв дэх хот болон хөгжих боломж бүрдэж буй нь сайшаалтай.

 

Хараа гол, байгал орчны иргэний зөвлөлийн тэргүүн М.Амарсанаа: ҮЙЛДВЭРЭЭС ГАРАХ ХОРТ УТААГ АРИЛГАХАД ХАМТАРЧ АЖИЛЛАНА

 

-Хөтөлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчиг­дөж байна. Хүүхдээ салхи­луулах, залуус гадуур чөлөөт цагаа өнгөрүүлэхэд тоосжилтын асуу­дал сөргөөр нөлөөлж байгаа тул үүнийг шийдэх асуудлыг оруулж ирсэн. Энэ хэлэлцүүлгийн үеэр Л.Наранбаатар захирал “Шилдэг технологи нэвтрүүлэн утааг шүүх, цаашид утаа гаргахгүй байх жишиг стандартыг бий болгоно” гэж хэллээ. Ма­най байгууллагын зүгээс энэ талаар хам­тарч нөлөөллийн ажлууд хийх болно.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэн Ц.Ганцэцэг: ХИЛИЙН МАРГААНААС БОЛЖ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ ЧАДДАГГҮЙ

 

-Энэ суманд 24 жил бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Эдийн засгийн форум зохион байгуулагдаж, үүгээр Сайхан суманд тулгамдаж буй олон асуудлыг хэлэлцэж байна. Нэгдүгээрт, хилийн зурвасын асуудлыг хэлэлцэж буй нь нэн тэргүүний асуудал. Олон жил яригдаж байгаа ч дорвитой үр дүнд хүрэлгүй өнөөдөртэй золголоо. Асуудлыг шийдвэрлэснээр хот төлөвлөлтийг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж, иргэд төрийн үйлчилгээ авахад үүсдэг хүндрэл арилах боломж  бүрдэнэ. Учир нь Сайхан, Орхон сумын хилийн маргаанаас болж төрийн үйлчилгээ авч чаддаггүй. Жишээлбэл, Хөтөлд амьдардаг иргэн газрын гэрчилгээ солиулахын тулд Орхон сум хүртэл явдаг. Хоёрдугаарт, Цементийн үйлд­вэрээс гарч буй утаа иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Намайг 2016-2020 онд ИТХ-ын төлөөлөгч байхад иргэд угаартаж, ухаан алдсаны улмаас эмнэлэгт хүргэгдэх асуудал олон гарч гомдлын дагуу комисст ажиллаж байсан юм. Үүний хариуд 2017 онд Мэргэжлийн хяналтын газ­раас “хүний эрүүл мэндэд хортой” гэх дүгнэлт гарсан хэдий ч таван жилийн хугацаанд огт өөрчлөлт гараа­гүй. Улаанбаатарынхаас илүү утаа Хөтөлийг бүрхдэг болохоор цонх он­гойл­гож, амьсгалахад хүндрэлтэй байдаг.

Үйлдвэрийн захирал Л.Наранбаатар “Чуулганы үр дүнд Хөтөл хотыг улсын хэмжээнд анхаарлын төвд авчирч чадлаа. Энэ нь өөрөө хөрөнгө оруулалт татах эхний алхамаа хийж буй явдал юм. Хөтөл хотыг хөгжүүлэх боломж, гаргалгааг хөрөнгө оруулагчдад танилцуулсны үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ тодорхой хугацаа шаардлагатай. Мөн үйлдвэрийн ажилчдын нийгмийн асуудалд анхаарах нь нэн чухал асуудал болоод байна. Өнөөдөр Хөтөлд байр авъя, түрээслэе гэхээр байр олдохгүй байна. Хот хооронд хурал, чуулганд оролцогчид хоноглох зочид буудал хүрэлцдэггүй. Нэг талаасаа хөгжилгүй мэт боловч нөгөө талаасаа хөгжлийн гол огтолцол дээр байгаа хотын хувьд асар их боломж байгаа юм. Тийм учраас бид барилгын компаниудыг дэмжиж ажиллана. Ажилчдаа орон сууц авахад нь дэмжиж, арилжааны банкуудтай холбож өгнө. Улмаар хамтарч ажилласан банкуудад борлуул­сан цементийн орлогоо байршуулж, дэмжих боломж бүрдлээ” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 158 (6890)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

3 цаг 36 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

3 цаг 36 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

3 цаг 36 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

3 цаг 36 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

3 цаг 36 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

3 цаг 36 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

3 цаг 36 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

3 цаг 36 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

3 цаг 36 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

3 цаг 36 мин