Уран нугаралт, бөөгийн бүжигтэй

2022-08-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

 

"Зууны мэдээ" сонин “Урлаг” буландаа үндэсний язгуур урлагийн “Цагаан лавай” чуулгын жуулчдад зориулсан үндэсний урлагийн тоглолтоос сурвалжлага бэлтгэлээ.

 

Энэ өдрийн зочид солонгос жуулчид байв

 

Монголын отгон чуулгаар нэрлэгдээд буй “Цагаан лавай” чуулга үүсгэн байгуулагдаад таван жилийг ардаа үджээ. Тус чуулга одоогоор жуулчдад зориулсан ардын урлаг, өв соёлыг сурталчлан таниулах  “Nomadic legend” тоглолтоо өдөр бүр толилуулж байгаа юм. Уг тоглолт нь ардын хөгжим, бүжиг, бие биелгээ, хөөмий, магтаал, морин хуур, цамын бүжиг, уртын болон ардын дуу, уран нугаралт зэрэг цогц хөтөлбөртэй. Чуулгын хаалгаар ороход  монгол үндэсний хувцастай охид нүүр дүүрэн мишээж, цагаан хадаг, мөнгөн аягатай идээ барин угтах нь содон. Энэ удаагийн тоглолтыг Солонгос улсын жуулчид үзэж байхтай таарсан юм. Тэд театрын тохижилтоос гадна үндэсний брэндийн бэлэг дурсгалын зүйлсийг харж, сонирхож байгаа нь илт. Үндэснийхээ өв соёлыг гадны жуулчдад сурталчлан таниулах зорилготой тус тоглолтын хамбан улаан хөшиг нээгдэв. Хацар гоо донжтой хөгжимчин охид мишээл цацруулан уянгалаг аялгуугаар сонор мялаахад тайзнаа халхын сайхан Юндэнг санагдуулам дуучин уртын дуу дуулна. Уртын дууны шуранхай, тайзан дээрх монгол ахуй дүрслэл нь гадны жуулчдад өвөрмөц, содон өнгө, торгон мэдрэмж төрүүлж байсан нь лавтай.

 

Жуулчдад зориулсан цогц үйлчилгээ

 

“Nomadic legend” тоглолтын үзэгчдийг огшоосон, уулга алдуулсан үзвэрийн нэг нь уран нугараач охины нум сум харвах үзүүлбэр байсан юм. Тэрбээр нугаралтаараа биеийн уян хатан байдал, гоо үзэсгэлэнгээ тодотгоно. Харин үзүүлбэрийнхээ төгсгөлд тусгайлан зассан самбарт хөлөөрөө нум сум харваж үзүүлсэн нь танхимд цугласан жуулчдыг суудлаас нь өндөлзүүлж чадав. Түүний үзүүлбэрийг хараад гайхсан үзэгчид суудлаасаа босч, нугараач охинд нижигнэсэн алга ташилтаар талархсан сэтгэлээ илэрхийлсэн юм. Үүнээс гадна хөөмий, бөөгийн бүжиг, найрал хөгжим зэрэг бүхий л үзүүлбэрүүд энэ тоглолтын гол чимэг байсан юм.

Үүнээс гадна тус чуулгын хувьд зөвхөн тоглолт хийгээд зогсохгүй жуулчдад зориулсан монгол үйлдвэрийн цүнх, бяцхан модон гэр, ноолууран хувцас зэргийг дэлгэжээ. “Цагаан лавай” чуулгын үүсгэн байгуулагч Ц.Цагаанхүү “Манай орон зуны улиралд л жуулчид хүлээж авдаг. Тэдгээрийн үзэж, сонирхох хамгийн гол зүйл нь үзэсгэлэнт байгалиас гадна нүүдэлчин соёл, үндэсний урлагийн тоглолт байдаг. Энэ жил Соёлын яамны аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд урлагийн зургаан байгууллага хамтран  “Nomadic legend” ардын урлагийн тоглолт, өв соёлын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 157 (6889)

 

Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

3 мин
Цана чарганаас унаснаас үүдэлтэй бэртэл гэмтэл нэмэгддэг тул болгоомжтой байхыг cэрэмжлүүллээ

Цана чарганаас унаснаас үүдэлтэй бэртэл гэмтэл нэмэгддэг тул болгоомжтой байхыг cэрэмжлүүллээ

8 мин
ЭХЗХ: Оргил ачаалал 160 МВт-аар нэмэгдсэн

ЭХЗХ: Оргил ачаалал 160 МВт-аар нэмэгдсэн

1 цаг 35 мин
2025 онд бүх нийтээр амрах өдрүүд

2025 онд бүх нийтээр амрах өдрүүд

4 цаг 50 мин
Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх ажиллаж эхэллээ

Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх ажиллаж эхэллээ

4 цаг 55 мин
Нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

5 цаг 1 мин
Ерөнхийлөгчийг баривчлах гэж байна

Ерөнхийлөгчийг баривчлах гэж байна

Уржигдар 10 цаг 53 мин
Сүмтэй Бударын чулуут Өвөрмонголын тал нутгаар

Замын тухай нэг иймэрхүү яриа хөөрөө өрнүүлсээр бидний хэдэн сэтгүүлч, зохиолч өнгөрсөн аравдугаар

2024-12-30
"Ган үзэг-2024" оны тэргүүн наадмын шилдгүүд тодорлоо

МСНЭ-ээс мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор жил бүр

2024-12-30
Монгол Улс тусгаар тогтнолоо дэлхийд зарласан түүхэн өдөр тохиолоо

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ой өчигдөр тохиолоо.

2024-12-30