Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх ажиллаж эхэллээ

2025-01-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх үйл ажиллагаа явуулж эхэлжээ.  Уг шүүх хянан шийдвэрлэх хэргийн харьяалал, процессын онцлог журамтай.

Хялбар ажиллагааны шүүхийг байгуулснаар нэг талаас зохигч, шүүгдэгч, хохирогч, хэргийн оролцогч зэрэг иргэдийн шүүхэд хандах боломжийг өргөжүүлж, процессын хугацаа, зардлыг бууруулснаар иргэдийн шүүхээр үйлчлүүлэх санхүүгийн ачааллыг хөнгөлөх, шүүхээр хамгаалуулах эрхийг улам баталгаажуулж шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, нөгөө талаас шүүхийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохистой хуваарилалт бүрэлдэх, мэргэшсэн шүүгч, шүүхийг хөгжүүлэх ач холбогдолтой. Өргөн утгаараа шүүх эрх мэдлийн хөгжлийн нэг шинэ алхам, шударга ёсны хүртээмж, хэрэгжилтэд шинэ хуудас болох юм.

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг хэлсэн үгэндээ “Хялбар ажиллагааны шүүх бол шүүхийн шинэтгэлийн хамгийн чухал хэсэг. 2021 онд Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийхдээ хуучин тогтолцооноос үлдсэн сул талуудаа бүхэлд нь засах зорилт тавьсан. Өнгөрч буй 2024 онд олон нийтийн итгэлийг юун дээр алдаад байна вэ гэдэгтээ дүгнэлт хийх, ил тод нээлттэй, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах замаар шударга ёсыг тогтоох, шүүн таслах ажиллагааны хугацааг богиносгож, хэргийн процессыг түргэн шуурхай, мэргэшсэн болгосноор шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хангана.

Энэ бүхнийг бодит байдалд ягштал хэрэгжүүлж байж олон нийтийн итгэлийг хүлээх юм. Та бүхэн энэхүү өөрчлөлтийг байгуулагдаж буй шүүхийнхээ хувьд эхлүүлэх түүхэн үүргийг хүлээж, хамгийн хариуцлагатайгаар ухамсарлаж ажиллаж ёстой. Нэг хүний буруу үйлдлээс шалтгаалж шүүхэд итгэх иргэдийн итгэл унахыг хүлээн зөвшөөрч болохгүй” гэдгийг онцоллоо.

Эрүүгийн хэргийн Танхимын тэргүүн Ч.Хосбаяр “Хэрэг буцахгүй байх процессын хяналтыг хэрэгжүүлдэг, хүний эрхийг хамгаалах тогтолцооны давуу талыг нэвтрүүлэх суурийг танай шүүх тавина. Шүүх эрх мэдлийн салбарт шүүхийн манлайллыг хэрэгжүүлж, үр өгөөжтэй болгох алхам. Шүүхэд хандахаас татгалздаг биш, итгэдэг байх итгэл үнэмшлийг та бүхэн хамгаална. Энэ бүх ач холбогдол ирээдүйд улам тодорно” гэдгийг хэлсэн юм.

Уулзалтын төгсгөлд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Шүүхийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүх хуралдааныг нээлттэй явуулах, Авлигын хэргийг шууд дамжуулах болон бичлэгийг нийтэд байршуулахтай холбоотой системийн танилцуулгыг Улсын дээд шүүхийн Тамгын газраас хийж, туршлагаа хуваалцлаа.

Эх сурвалж:www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

9 цаг 26 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

9 цаг 27 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17