ЭХЗХ: Оргил ачаалал 160 МВт-аар нэмэгдсэн

2025-01-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Эрчим хүчний системийн 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1432 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 160 МВт-аар, импорт 41 МВт-аар тус тус өссөн үзүүлэлттэй байгааг Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар шинэ оны өмнө "Багануур дүүрэг дэх 50 МВт-ын баттерей станц 2024 оны арванхоёрдугаар сарын 1-нд ашиглалтад орсон. Улсын комисс хүлээн авсан. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нэгдүгээр блокын дулааны станц галлагаагаа эхлүүлж, 26 цаг хэвийн үргэлжилж байна. Энэ байдлаараа 2024 оны арванхоёрдугаар сарын 29-нд төвийн эрчим хүчний системтэй холбож, 150 МВт-ыг нийлүүлнэ. Бид шинэ он солигдох мөчид цахилгааны хязгаарлалт хийхгүй байхаар зорьж ажиллаж байна. Анх арваннэгдүгээр сард туршилт хийх явцад галлагааны дамжуургад гал гарсан. Он солигдох мөчид энэ Багануур, Бөөрөлжүүтийн станцаас эрчим хүч нийлүүлбэл он солигдох мөчид эрчим хүчний дутагдалгүй байна" гэсэн юм.

Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн цахилгаан станц 150 МВт-ын хүчин чадал бүхий дөрвөн блокоос бүрдэнэ. Нийтдээ 600 МВт-ын хүчин чадалтай станц ашиглалтад орох юм. Хоёрдугаар блок 2025 оны аравдугаар сард, гуравдугаар блок 2027 онд, дөрөвдүгээр блок 2028 онд ашиглалтад орохоор төлөвлөсөн байдаг.

Станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 20-30 хувийг найдвартай, хямд эх үүсвэрээр хангах ач холбогдолтой. Мөн 1040 шинэ байнгын ажлын байр бий болж, төмөр зам, хатуу хучилттай авто зам, бусад инженерийн дэд бүтэц бүхий 2000 гаруй хүн амтай суурьшлын бүс бий болох юм.

Эх сурвалж:www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

9 цаг 15 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

9 цаг 15 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17