Б.ДАРЬСҮРЭН
Монгол Улс энэ сарын 5-ны байдлаар нийт 137226 тонн шатахууны нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 6.9 тонн буюу 42 хоногийн, АИ-92 автобензин 43 тонн буюу 32, АИ-95 автобензин 4.8 тонн буюу 36, дизель түлш 80.6 тонн буюу 30, онгоцны түлшний 22 хоногийн нөөцтэй байна. Харин нийслэлийн хэмжээнд нийт 63.3 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин нэг тонн, АИ-92 автобензин 23.6 тонн буюу 25 хоногийн, АИ-95 автобензин 3.3 тонн буюу 46, дизель түлш 32.9 тонн буюу 30 хоногийн хэвийн нөөцтэй байгаа талаар УУХҮЯ мэдээллээ.
Эх сурвалж: www.polit.mn