Австрали улстай уул уурхайн чиглэлээр хамтран ажиллана

2022-08-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

УУХҮ-ийн сайд Г.Ёндон Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэти Смиттэй өнөөдөр уулзаж, хоёр орны геологи, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Энэ үеэр ирэх сард Улаанбаатар хотноо зохион байгуулах “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээний талаар Австралийн сонирхогч компаниудад мэдээлэл хүргэх, тус улсын Геологийн алба болон манай улсын Үндэсний Геологийн алба хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, уул уурхайн салбарын бусад чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Австрали Улсын уул уурхайн салбарын арвин баялаг туршлага, тэргүүлэх техник, технологи, байгаль орчны менежмент, баялгийн сайн засаглал зэргээс туршлага судалж, нутагшуулах нь манай улсын уул уурхайн салбарт чухал ач холбогдолтой болохыг сайд Г.Ёндон энэ үеэр дурдсан.

Мөн манай улсын уул уурхайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үндэсний гео мэдээллийн санг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хөтөлбөр /АМЕП-2/-ийг Австрали Улсын Засгийн газраас дэмжин хэрэгжүүлж байгаад талархал илэрхийллээ.

Австрали Улсын хөрөнгө оруулсан "Оюутолгой" төсөл амжилттай хэрэгжиж, тус улсын хөрөнгө оруулалттай 60 гаруй компани ашигт малтмалын хайгуул, олборлолт, ханган нийлүүлэлтийн чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгааг Элчин сайд Кэти Смит онцолсон юм.

Эх сурвалж: www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

5 цаг 22 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

5 цаг 22 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17