Б.Лхагвасүрэн: Монгол Улс дефолт зарлах бодит эрсдэл бий болоогүй

2022-08-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн зарим  эдийн засагчид Монгол Улсыг дефолтод орох эрсдэлтэй гэж буй гэж үзсэн талаар тайлбар өгөхдөө “Тийм бодит эрсдэл бий болоогүй. Монгол Улс дефолт зарлах хүнд нөхцөлтэй нүүр тулсан гэж үзэхгүй байна. Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд харьцангуй сайн байгаа. Өмнөх удаа буюу 2016 онд дефолтын эрсдэл яригдаж байх үед эдийн засгийн нөхцөл байдал өнөөдрийнхөөс илүү хүнд, гол үзүүлэлтүүд сул байсан. Гадаад валютын нийт нөөц 1 тэрбум ам.долларт хүрэхтэй үгүйтэй, импортын 3 сарын хэмжээнээс ч доош орж, төсвийн алдагдал ДНБ-ий 15 хувийг давсан, богино хугацаанд төлөх томоохон өр төлбөрийн асуудалтай байсан. Тухайн үед Монгол Улсын зээлжих зэрэглэлийг Мүүдиз агентлагийн хувьд “Caa1” буюу  маш өндөр эрсдэлтэй түвшинд, харин Фитч болон Эс энд Пи агентлагууд зээлжих зэрэглэлийг “B-” болгож 2 шат дараалан бууруулж байв. 

Харин одоо гадаад валютын нөөц гурав орчим тэрбум ам.доллар буюу импортын 5-6 сарын хэрэгцээг хангах түвшинд бөгөөд төсвийн алдагдал ДНБ-ий 5 орчим хувьтай, эдийн засгийн өсөлт энэ оны эцэст 2 хувийг давах хүлээлттэй байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хууль, УИХ-ын тогтоолоос харахад ирэх жилүүдэд төсөв, санхүүгийн сахилга бат хангагдах дүр зурагтай байна. Эдийн засгийн одоогийн суурь, цаашдын төлөв эерэг, дефолтын эрсдэл хол байгааг зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд мөн баталгаажуулаад байна. Тухайлбал, энэ оны 5 дугаар сард Фитч агентлаг, 7 дугаар сард Эс энд Пи агентлаг манай улсын үнэлгээг “B”, төлөвийг “тогтвортой” хэвээр үлдээснээ баталгаажуулаад байна. Энэ нь олон улсын хөндлөнгийн хараат бус шинжээчдийн эдийн засгийн цаашдын төлөвт, гадаад өрөө хугацаанд нь эргэн төлөх чадварт өгч буй үнэлгээ юм.

Мөн 2022-23 онуудад төлөгдөх, валютын нөөцөнд ихээхэн дарамт учруулах зарим өр төлбөрийг хойшлуулж улсын өрийн удирдлагыг сайжруулахад томоохон алхмуудыг өнгөрсөн хугацаанд хийж чадсан. Дээр нь мега төслүүд болох Оюу толгой удахгүй бүрэн хүчин чадлаар ажиллах, боомтууд холбогдож уул уурхай болон тээврийн салбар сэргэхээр хүлээгдэж байгаа нь хүндрэлээс гарах боломжийг бий болгоно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

5 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

5 цаг 33 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17