Эрчим хүчний сүлжээний төсөл эхэллээ

2022-08-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

“Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур”-ын төслийн шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон бусад албаны хүмүүс оролцжээ.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлт багц асуудлын хүрээнд хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрт таван зорилт, 13 арга хэмжээ, 22 хөгжлийн төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээрийн нэг нь “Сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлэн усан болон хуримтлуурын станц барьж, эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай, тогтвортой байдлыг хангана” гэсэн зорилт юм. Төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд 2020 оны тавдугаар сарын 14-нд байгуулсан 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон гурван сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх юм.

Төслийн хүрээнд “80 МВт-ын чадалтай, 200 MВт.цагийн багтаамжтай эрчим хүчний хуримтлуурын байгууламжийн зураг төсөл, ханган нийлүүлэлт, барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, эхний хоёр жилийн ашиглалтын үйл ажиллагааг дэмжих“ ажлын гүйцэтгэгчийг Олон улсын нээлттэй тендерээр сонгон шалгаруулж, БНХАУ-ын Jiangsu Zhongtian Technology болон Zhongtian Energy Storage Technology компанийн хамтарсан консорциумтай “Түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй гэрээ”-г байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлж байна. Гэрээний дүн 80.9 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газраас гаалийн болон НӨАТ-ыг чөлөөлөх байдлаар дэмжих аж.

Эх сурвалж: www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

5 цаг 26 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

5 цаг 26 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17