Б.Лакшми: Ирэх улиралд банкуудын гүйцэтгэл бууралттай гарах магадлал өндөр

2022-08-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Арилжааны банкуудын II улирлын гүйцэтгэл гарсан. Энэ талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал, эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.

-Банкуудын гүйцэтгэл харьцангуй эерэг гарлаа. Энийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Нэг талдаа улсаас аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкуудаар дамжуулж, тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээл олгосон. Энэ нь банкуудын гүйцэтгэлд нөлөөлсөн гэж дүгнэж байгаа. Хамгийн сонирхолтой нь эдгээр зээл олгогдож дуусахад, мөнгөний бодлогын хүү нэмэгдсэн. Бодлогын хүү нэмнэ гэдэг нь эдийн засгийн өсөлт саарч, мөнгөний эргэлтийг хумьж байгаагийн нэг илрэл.

-Монголын банкны салбар ямар түвшинд байна вэ. Чиглэл нь зөв байж чадаж байна уу?

-Хамгийн том асуудал юу вэ гэхээр банкуудын IPO-той холбоотой асуудал дээр олон улсын активын үнэлгээ хийгдэх асуудал байгаа. Хамгийн том асуудал юу вэ гэхээр банкуудын IPO-той холбоотой асуудал дээр олон улсын активын үнэлгээ хийгдэх асуудал байгаа. Үүнийг банкууд олон жил эсэргүүцэж ирсэн. Яагаад гэхээр энэ үнэлгээ хийснээр активынхаа тоон үзүүлэлтийг гаргахгүй гэсэн дүр төрх ажиглагддаг. Ерөнхийдөө монголын эдийн засаг муудсан энэ үед активын үнэлгээгээ сайжруулж байж, IPO хийх боломжтой. Үгүй бол нийгэмд буруу "шуум гардаг. IPO хийснээрээ санхүүгийн эх үүсвэр нэмэгдэнэ. Харин улс орны эдийн засаг муудсан үед эрсдэл өндөртэй. 

-Сүүлийн үед банкууд зээл олголтоо багасгасан. Энэ нь гүйцэтгэл дээр хэрхэн нөлөөлөх вэ?

-Өрсөлдөхүүн гэдэг утгаараа олон улсын хямд эх үүсвэр банк орж ирэх тал дээр дотоодын банкууд дургүйцдэг. Мэдээж тэдэнд сөрөг нөлөөтэй. Учир нь банк зээл өгч байж гол бизнесээ хийж байгаа. Үүнд нөлөө үзүүлэгч нь бодлогын хүү байдаг. Нэлээн урт хугацаанд бодлогын хүү тогтвортой байсан нь эдийн засагт эргэлдэх шаардлагатай санхүүжилтийг чөлөөтэй байлгаж, нэмэгдүүлэх зорилготой байсан. Одоо манай улсын хувьд эдийн засаг хүндрэх дохио нь болчихлоо. Тэгэхээр ойрын хэдэн жилдээ зээл олголт хүнд байх дүр зураг харагдаад байгаа. Төгсгөлд нь хэлэхэд, ирэх улиралд банкуудын гүйцэтгэлийн дүн бууралттай гарах магадлал өндөр байна. Шалтгаан нь валютын ханшийн зөрүү. Зөрүү нэмэгддэг үе нь намар. Яагаад гэвэл хичээл эхлэхтэй холбоотойгоор сургалтын төлбөр, хичээлийн хэрэгслийн худалдан авалт нэмэгддэгтэй холбоотой. Арилжааны банкууд болон компаниуд гаднаас валютаар зээл авсан байдаг. Энэ зээлээ төлөх явцад валютын нөөц, ханшийн зөрүүгээс шалтгаалж, алдагдалтай байдлаар төлөх эрсдэлтэй болж байна. Үүнээс гадна их наядын хөтөлбөр, хөдөө аж ахуйг дэмжих болон зургаан хувийн ипотекийн зээл гэсэн төрөөс үзүүлэх дэмжлэг их байсан. Намраас эдгээр зээлийн эргэн төлөлт ямар байхаас үзүүлэлтийн үр дүн харагдах гээд байна.

Эх сурвалж: www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

5 цаг 30 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

5 цаг 30 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17