Хоёр өрөө байр уу, хоёр давхар хаус уу?

2022-07-29
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

Хотын төвд хоёр өрөө орон сууц худалдан авах өртөг нь өөрийн газар дээр хоёр давхар хаус бариулах өртөгтэй эн тэнцүү. Зарим талаараа өртөг, зардал нь орон сууц худалдан авахаас бага байх боломжтой. Үүнээс гадна үр өгөөж, тав тухын хувьд харьцангуй илүү байдаг. Тэгвэл өөрийн газар дээр хаус, амины орон сууц барих, бариулахдаа юуг анхаарах вэ?

 

Мэргэжлийн хүнээр зураг төсөл хийлгээрэй

Та жижиг ч бай, том ч бай амины орон сууц барих гэж байгаа бол зураг төсөл, төсөв заавал хийлгүүлсэн байх шаардлагатай. Зураг төсөл хийлгэхгүйгээр зөвхөн төсөөлөл санаа төдийхнөөр эсвэл аль нэг сэтгүүл, сайтаас авсан зургаар байшин барина гэвэл эцсийн үр дүнд таны сууц дулааны алдагдалтай, цан цохисон, агааржуулалт муутайгаас мөөгөнцөртсөн, ашиглалтын зардал өндөр халаалтын шийдэлтэй, бөглөрч хөлдсөн бохирын системтэй болж, урсгал засварт маш их мөнгө зарцуулахад хүрдэг гэж судлаачид үздэг.

 

“Estimator pro” гэж программаар тооцооллоо хийлгээрэй

Амины орон сууцны барилга угсралтын ажлын зайлшгүй дагаж мөрдөн гүйцэтгэх баримт бичиг бол төсөв юм. Төсөв нь ажиллах хүч, материал, тээвэр, машин механизмын гэсэн үндсэн зардлуудаас бүрддэг. Барилгын ажлын зураг бүрэн дууссаны дараагаар төсөвт өртгийг тооцоолон бодох боломжтой болдог. Манай улсад барилгын төсвийн “Estimator pro” гэж программаар голчлон тооцоолдог. Энэ программ нь төсөв зохиох норм дүрмүүдийг багтаасан бүхий л ажил үйлчилгээг дүрмийн дагуу тооцдог аж.

Амины орон сууцны төсвийг бодохдоо үндсэн зардлуудыг зах зээлийн бодит үнэ ханшаар нь буюу ажиллах хүчний зардлуудыг гүйцэтгэлийн бригадын ханшаар, машин механизмын зардлыг өдрийн болон цагийн хөлсөөр эсвэл гүйцэтгэлийн нэгжээр нь, материалын зардлыг тухайн сарынх нь зах зээлийн ханшаар, тээврийн зардлыг хот дотор тээвэр хийдэг ачааны машинуудын зардлаар тооцож тодорхойлж байж бодит төсөвт өртөг гарна. Мөн барилга баригдах үеийн олон төрлийн бусад урсгал зардлууд гарна. Энэ бол үндсэн төсвөөсөө тусад нь захиалагч мөн тооцоолох шаардлагатай зардал юм. Төсөвт өртөг бодитой зөв байж барилга угсралтын ажил эмх цэгцтэй, түргэн шуурхай баригдана.

Www.remax.mn сайтаас авсан мэдээллээр зуслангийн байшин, хаусны үнэ ам.метр 1.6 сая төгрөгөөс эхэлж байна. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 300 орчим мянган төгрөгөөр нэмэгдсэн дүн аж. Зуслангийн хаусны үнэ болон бусад асуудлын талаар мэргэжлийн хүмүүсийн байр суурийг хүргэж байна.

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

 

Монголын менежментийн зөвлөхүүдийн институтын зөвлөх П.Даваажаргал:Төсөл хэрэгжүүлэхдээ бүх төрлийн судалгааг чанартай хийх шаардлагатай

-Нэн түрүүнд амины орон сууц, зуслангийн газар, хотын захад хаус худалдан авах сонирхолтой иргэд гоё сайхан байшингаас илүүтэйгээр тухайн газрын байршил, орчинг худалдан авдаг болсон. Дараа нь одоогийн зах зээлийн үнэлгээндээ хэр нийцэж байгаа, цаашид энэ үнэ цэн өсөх магадлалтай, барилгын хийцтэй холбоотой ямар нэгэн хүндрэл бэрхшээлүүд болон эрүүл, аюулгүй байдлыг хэр хангаж байна, үүнийг яаж засч сайжруулах вэ гэх мэт зүйлүүдийг судлах хэрэгтэй. Үүнээс гадна төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд ашигаа урьтал болгон, урьдчилсан судалгаа шинжилгээ хангалтгүй хийснээс болж борлуулалт тийм ч сайн биш байна. Иймд тухайн төсөл хэрэгжүүлэх бүсчлэлийн онцлог давуу тал, бусдаас ялгарсан уян хатан төлбөрийн нөхцлийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд санал болгох шаардлагатай байна. Жишээлбэл, зуслангийн бүсэд гэр хороолол дунд байгаа юм шиг орчинтой, намаг цэвдэгтэй газар хичнээн үнэтэй тансаг том талбайтай хаус барилаа гээд тухайн орчинд хаус худалдан авахгүй. Иймд бүсчлэлийн онцлогтоо тохирсон, иргэдийн эрэлтэд таарсан талбайтай, хэт хөөсөрсөн үнэтэй биш төсөл хэрэгжүүлэх нь борлуулалтад чухал нөлөөтэй.

 

“REMAX” компанийн агент Г.Түвшинням: Хүмүүс хотын их чимээ шуугианаас холдож, амар тайван байдлыг чухалчилж байна

-Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ямар ч үл хөдлөх хөрөнгийн үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Хаусны үнэ дунджаар 100-150 сая төгрөгийн хооронд байна. Зуслан нь өөрөө улирлын чанартай учраас зун, намартаа эрэлт ихэсч, өвөл нь багасдаг. Хэн зуслангийн байшин сонирхож байна вэ гэхээр нас тогтсон хүмүүс хотын их чимээ шуугианаас холдож, амар тайван байдлыг чухалчилж байна. Мөн залуусын хувьд байнга хотод амьдрахгүйгээр зусланг илүүд үздэг. Үүгээр зогсохгүй зусланд амьдарснаар эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлж байна. Иргэд сонголт хийхдээ юун дээр анхаарах ёстой вэ гэвэл байршлаас гадна гэрчилгээн дээр онцгой анхаарах нь зүйтэй. Учир нь яарч, хайнга сонголт хийснээс тухайн газар, үл хөдлөх хөрөнгө нь давхар зарагдаж, эзэмших эрхийн асуудал үүсдэг. Иргэдийг энэ талын мэдээллээр хангаж өгөх ёстой.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 144 (6876)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

6 цаг 39 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

6 цаг 39 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

6 цаг 39 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

6 цаг 39 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

6 цаг 39 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

6 цаг 39 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

6 цаг 39 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

6 цаг 39 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

6 цаг 39 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

6 цаг 39 мин