Б.Хандмаа:Монголд байхдаа “Хүүхдүүдээ томоотой суу, чимээгүй бай...” гэж алдаа гаргадаг байсан

2014-07-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Америк хүүхэд өөрийгөө илэрхийлэх талд харьцангуй нээлттэй, чөлөөтэй байдаг.  Мөн аливаа зүйлийг бүтээлч байдлаар сэтгэн бодох чадвараараа ази хүүхдээс ялгардаг гэдэг. Энгийн мэт боловч эдгээр чанарыг Америкийн боловсролын систем хүүхдэд олгож чаддаг ажээ.

Дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг америк боловсролын гол бодлого, монгол болон америк хүүхдийн суралцах, сэтгэх чадварын ялгаа хэр зэрэг байдаг зэргийг сонирхохоор АНУ-ын Вашингтон хотын Rock Springs Co-operateve сургуулийн өмнөх бэлтгэл сургууль буюу цэцэрлэгийн багшаар ажиллаж буй монгол бүсгүй Б.Хандмаатай ярилцлаа.  Тэрээр  анх 1996 онд Дорнод аймгийн Чулуунхороот сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж эхэлжээ.Улмаар 2005 онд АНУ-ыг зорьж, сүүлийн есөн жилийн турш тэндхийн цэцэрлэгт мэргэжлээрээ ажиллаж байгаа нэгэн юм. 

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрж өссөн. Зургаан хүүхэдтэй айлын том охин. Аав маань Б.Бат-Эрдэнэ, ээжийг маань Л.Цэрэнхад гэдэг. Аав, ээж минь насаараа сургууль, цэцэрлэгт ажилласан гавьяатай хүмүүс бий. Манай сумын хувьд их онцлогтой. Хоёр талаараа Орос, Хятадтай хиллэдэг. Хил залгаа учраас нутгийн иргэд ч наймаа арилжаанд сайн, амьжиргааны төвшин нэлээд дажгүйд тооцогддог байсан. Миний нутаг сайхан. Манай нутгийнхан их ажилсаг ард түмэн. Цагаан идээгээ бэлтгэж боловсуулна. Мөн ногоогоо өөрсдөө тарина. Намар нь хурааж аваад салатаа өөрсдөө хийнэ. Энэ бүхэн надад маш сайхан дурсамжийг үлдээжээ гэж боддог. Хүн хаана ч явсан нутгийнх нь  уулс, тэнгэр ивээж  явдаг гэдэгт би итгэдэг.

-Таныг их залуугаараа цэцэрлэгийн багш болсон гэж сонссон?

-Би 1996 онд аравдугаар ангиа төгсөөд “Цагдаа болъё” гэсэн боловч ээж маань зөвшөөрөөгүй. Тэгээд сумандаа цэцэрлэгийн багш болсон. 18 настайгаасаа л ажил хийж, “Хандмаа багш” гэж дуудуулсан.  

-18 настай, дээрээс нь сумын төвийн цэцэрлэгийн багш болоход бэрхшээлтэй зүйл байв уу?

-Тухайн үеийн сумын цэцэрлэгт нэгдсэн халаалт гэж байдаггүй байлаа. Нам даралтын халаалтын зуухтай. Нүүрсээр галлана. Багш нар нь өөрсдөө галт тэрэгнээс нүүрсээ буулгаж ачна. Ингээд галчаа хийнэ. Зун цагт ногоогоо тарина.  Тэгээд л тоос шороотой нүүрээ угаачихаад, багшаа хийгээд явдаг үе их байсан. Хоёр багш дөч гаруй хүүхэдтэй ажиллана. Гэхдээ хүнд хэцүү гэлтгүй, хүүхдүүдийн дунд байх нь надад аз жаргалтай, сайхан байсан. Миний ээж цэцэрлэгийн багш байлаа. Тийм болохоор бага байхад минь шүлэг, дуу их зааж өгсөн нь хэргээ гаргасан гэж боддог. Тэр нь эргээд цэцэрлэгийн багш болоход минь дөхөмтэй байсан.

-Америкт хэзээ ирэв, ер нь энэ оронтой хэрхэн холбогдож байсан түүхээсээ ярихгүй юу?

-Би нөхөр хүүгийнхээ хамт амьдардаг. Намайг Америк руу хөтөлсөн түүх их сонин. Анх 2000 онд нөхөр маань “Энхтайваны корпус”-ын шугамаар сайн дурын ажилтан болж Монголд ирсэн юм. Нөхрийг маань Ариэль гэдэг. Ариэль маань Монголд ирээд хоёр сарын хугацаанд монгол хэл харьцангуй сайн сурсан учир холын суманд хуваарилагдсан гэдэг. Тэр нь манай сум байсан. Гол ажил нь сургуулийн хүүхдүүдэд англи хэл заах. Хажуугаар нь насанд хүрэгчдэд ч хичээл заадаг байв. Би арван жилийн ангийнхаа охидуудтай хичээлд нь сууж эхэлсэн юм. Тэгээд л англи хэлний хичээлд сууж байгаад танилцаж дотноссон. 2002 онд Ариэль Америк руу буцсан юм. 2003 онд Японд сайн дурын ажилтнаар явж нэг жил ажилласан. Тэр үедээ Монголд жилд хоёр гуравхан удаа ирж, надтай уулзаад буцдаг байлаа. Үүний дараа 2004 онд Монголд ирэхэд нь бид гэрлэсэн. Тэгээд л  нөхрийнхөө ажлаас шалтгаалаад бид Америкт ирсэн. Энд ирээд хүүтэй болсон. Нөхөр маань Төрийн департментад Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа.

-Харин таны тухайд энд цэцэрлэгт багшилдаг. Монголын захын сумын цэцэрлэгээс их гүрний цэцэрлэгт ирж ажиллахад олон ялгааг олж харсан байх. Анх энд ирээд ажилд ороход ямар байв?

-Би Америкт ирснийхээ дараа 14 хоноод л цэцэрлэгт ажилд орж байсан. Англи хэлдээ тийм ч сайн байгаагүй. Хүүхдүүдийнхээ дунд байгаад л хэлээ сайжруулсан гэж болно. Анх цэцэрлэгт нь орж ирээд  “Ямар том өрөөнүүдтэй, ямар олон тоглоомтой юм?” гээд гайхаж байснаа санадаг юм. Багш нар нь найрсаг харилцаатай, тохилог, хангамж сайтай орчинд ажилладаг нь шууд л нүдэнд илхэн байсан. Ямартай ч дэлхийн олон орны хүүхдүүдийн дунд байж, тэдэнд хичээл зааж байгаагаа сайхан хувь заяа гэж боддог.

-Ярилцлагынхаа сэдвийг жаахан өөрчилье. Манай уншигчид ажиллаж байгаа салбарын тань тухай сонирхож байгаа байх. Бид барууны боловсрол гэж их ярьдаг боловч төдийлэн сайн мэддэггүй. Америкийн сургуулийн өмнөх сургалтын систем нь манайхаас хэр зэрэг ялгаатай байдаг вэ?

-Монголд цэцэрлэгийн насны хүүхдийг ерөнхийд нь 2-6 нас гэж үздэг.Харин Америкт ясли, цэцэрлэгийн өмнөх, цэцэрлэгийн нас гэж гурав ангилдаг. Тухайлбал, 0-3 насны хүүхдийг яслийн ангид авдаг. Энэ анги нь дотроо 0-2, 2-3 нас гэж хуваагддаг. Энэ насанд хүүхдүүд ихэвчлэн хөлд болон хэлд ороогүй байдаг. Тиймээс биеийн хөгжил, онцлогоор нь ялгадаг. Зарим ээж хүүхдээ төрүүлээд арав хоноод ажилдаа орох нь бий. Энэ тохиолдолд 0-2 хүртэлх насны ангид авдаг. Харин 3-5 насны хүүхдүүд Рre-school буюу сургуулийн өмнөх насны бэлтгэл сургуульд ордог. Энэ үед цагаан толгойн үсгээ нүдлэх, дуу бүжиг сурах, тоо бодох, тоолох зэрэгт суралцдаг. Таван нас хүрсэн тохиолдолд Кindergarden буюу цэцэрлэгийн насны ангид ордог.

-Америкт хүүхдийг боловсролтой, хүмүүжилтэй бас эрүүл чийрэг байх ёстой гэсэн бодлого үйлчилдэг гэдэг. Цэцэрлэг тэдний эрүүл мэндэд яаж анхаардаг юм бол?

-Эцэг, эхчүүд өглөө хүүхдээ хүргэж ирэхдээ өдөрт идэх хоолыг нь бэлтгэж авчирдаг. Зарим нь бүр долоо хоног идэх хүнстэй авчрах нь бий. Ингэснээр хоол, хүнснээс хордохоос сэргийлж, хяналт тавих бүрэн боломжтой болж байгаа юм. Харин багшийн үүрэг бол хэдэн цагт цай, хоолоо идсэн, ямар төрлийн хоол байсан зэргийг нарийн бичиж тэмдэглэдэг. Яслийн хүүхдүүдийн хувьд хэдэн удаа бие зассан зэргийг нь  хүртэл нарийн бичнэ. Ингэснээр эцэг, эх нь орой хүүхдээ авахаар ирээд өдрийн турш ямар байсныг нь мэдэх боломжтой болж байгаа юм.

-Та гадаад, дотоодод олон жил ажилласан багш хүн.  Ер нь монгол, америк хүүхэдтэй ажиллах онцлог, ялгаа нь юу байдаг вэ?

-Монгол хүүхдүүд байгалиасаа оюуны чадавхи өндөр заяасан байдаг. Аливаа зүйлийг сурахдаа маш хурдан. манай хүүхдүүдэд ерөнхийд нь ингэж хийдэг гээд заахад хялбархан хийчихдэг.

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

39 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

39 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

39 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

39 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

39 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

39 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

39 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

39 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

39 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

39 мин