Ц.Содномдорж: Нэг удаа 200 мянган төгрөгөөр сав аваад гурван үеэрээ хэрэглэх боломжтой

2022-07-26
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

Сүүлийн жилүүдэд хуванцар савнаас үүдэлтэй хорт хавдрын өвчлөл нэмэгдээд буй. Тэгвэл үүний эсрэг эрүүл мэндэд тустай сав суулга үйлдвэрлэж эхэлсэн “Чиглэл” ХХК-ийг онцолж, Үйлдвэрлэлийн албаны дарга Ц.Содномдоржтой ярилцлаа.

 

-Хүмүүст хэрэгтэй, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Ямар учраас энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах болов?

-Манай компани 1990 онд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, нийтийн хоолны тоног төхөөрөмжийн засвар, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар “Чиглэл” бүрэн бус хариуцлагатай хоршоо нэртэйгээр дөрвөн хүнтэй байгуулагдсан. Одоо хоёр үйлдвэр, захиалга засвар үйлчилгээний төв, дөрвөн салбар дэлгүүр, 140 гаруй ажилтантай “Хамтын хүчээр хөгжлийг бүтээцгээе” уриан дор 32 дахь жилдээ ажиллаж байна.

2008 оноос БНХАУ-ын ижил төстэй компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулан туршлага солилцож, үйл ажиллагаагаа тасралтгүй өргөтгөж байна. Бид  Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартын JAS-ANZ батламжийн гэрчилгээг 2019 оны арванхоёрдугаар сарын 19-нд гардаж авсан нь Монгол Улсдаа жижиг дунд үйлдвэрлэлээс анх удаа энэ стандартыг амжилттай нэвтрүүлсэн байгууллага болсон юм. Ингэснээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргаж, дэлхийн зах зээлд таниулах боломжийг нээсэн.

-Танайх хэчнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг вэ?

-Бар, ресторан, цайны газар, амралт жуулчны бааз, эмнэлэг, кофе шоп буюу хоол үйлдвэрлэлийн газруудад ашиглах 1000 гаруй нэрийн тоног төхөөрөмж, гал тогоо, тогоочийн туслах хэрэгслийн 4000-аад төрлийн бүтээгдэхүүн борлуулах дөрвөн сүлжээ дэлгүүр үйлчилдэг. БНХАУ-аас 2005 онд тоног төхөөрөмж үйлдвэрлэх машин техник, багаж оруулж ирсэн. Улмаар өөрсдийн үйлдвэрлэлээ эхэлж, 30 гаруй нэрийн 80-аад төрлийн хүнс, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг захиалагч, хэрэглэгчийн хүссэн хэмжээ, загвараар нийлүүлж, баталгаат засвар үйлчилгээг хийж байна. Мөн I, II хоолны тогоо, хуурай халаалттай I хоолны тогоо, цахилгаан зуух гэх мэт онцлох нэрийн бүтээгдэхүүнд Евроазийн Эдийн засгийн холбооны тохирлын гэрчилгээ (EAC)-г авсан. Бид үйлдвэрлэлдээ орчин үеийн технологийн шийдэл лазерын машиныг нэвтрүүлснээр бүх эсгүүрийг хөнгөвчилж, импортын бүтээгдэхүүнийг орлох тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэн 2022-2023 онд жигнүүр, шарах шүүгээ, гурил зуурагч, хөргөгч хөлдөөгч, ариутгагч гэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна.

-Ундны ус, хоол хүнсний сав үйлдвэрлэх санаа хэрхэн төрөв?

-Хуванцар савны хор хөнөөлийг судалж, үүнээс хэрхэн сэргийлж болох талаар туршилт явуулсан. Судалгаагаар монголчуудын ахуйн хэрэглээний 63 хувийг хуванцар сав эзэлдэг нь батлагдсан. Харин хар тугалга хэвийн хэмжээнээс 600-800 дахин өндөр, хүнд металл 48 дахин, формальдегид 1800-6900 дахин өндөр байдгийг гаргаж ирсэн.

Хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх эдгээр хүчин зүйлээс дурдвал хар тугалга нь хорт хавдрын эсийг идэвхижүүлж, оюун ухааны чадамжийг бууруулан хоолны дуршил бууруулж байгаа юм. Мөн хоол боловсруулах эрхтний эмгэг үүсгэж, хүүхдийн өсөлт, хөгжлийг сааруулах аюултай. Формальдегид нь II зэргийн аюултайд тооцогдох хоруу чанартай бодис. Гоо сайхны бүтээгдэхүүн болон ариутгалын бодисын найрлагад ордог учраас амьсгалын замыг цочроох, арьсан дээр тууралт үүсгэх эрсдэлтэй юм. Эдгээр судалгааг явуулсны үндсэн дээр ус хадгалах сав суулгыг үйлдвэрлэх эхлэл тавигдсан. Гэхдээ хуванцар сав нь тэр чигээрээ муу биш л дээ. Хэрэглэгчид өөрсдөө саван дээрх тэмдэглэгээ, кодны талаар мэдлэгтэй байх нь зүйтэй.

-“Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ХХАА-н байнгын хорооны дарга Х.Болорчулуун, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан нар үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

-Шинэ бүтээгдэхүүний давуу талыг дэлгэрэнгүй танилцуулаач?

-Эцэг эхчүүд хүүхдүүдээ чанартай, чанаргүй сургуульд сургаж, төгсгөснөө хөрөнгө оруулалт хийсэн гэж боддог. Энэ нь жилээс жилд диплом өвөртөлсөн ажилгүйчүүдийг нэмж байна. Харин хойч үедээ хийх хамгийн зөв хөрөнгө оруулалт бол эрүүл мэнд юм. Жишээлбэл, манай үйлдвэрлэдэг 20 литрийн канистр 180 мянган төгрөгийн үнэтэй. Нэг удаа 180 мянгаар авсан байхад, гурван үеэрээ хэрэглэх боломжтой. Харин хямдыг нь бодож чанаргүй сав авснаар 10-20 жилийн дараа эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж, хэмнэсэн мөнгөнөөсөө илүү зардал гаргах эрсдэл бий болдог. Мөн хүүхдэдээ багаас нь 500 мянгаас хоёр сая орчим төгрөгийн үнэтэй гар утас авч өгдөг. Энэ нь эрүүл мэндэд асар их хор хөнөөл учруулж байгааг анхаардаггүй.

Манай бүтээгдэхүүний бусдаас ялгарах давуу тал нь буух эзэн буцах хаягтай. Бүтээгдэхүүндээ баталгаа олгодог тул авсан бараа нь таарахгүй байх, ямар нэг доголдол гарсан тохиолдолд засварлах, сольж өгөх боломжтой.

-Үйлдвэрлэл явуулахад ямар бэрхшээл тулгардаг вэ. Төрөөс дэмжлэг үзүүлж байна уу?

-“Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ХХАА-н байнгын хорооны дарга Х.Болорчулуун, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан нар өнгөрсөн сарын 9-нд манай үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

Хил гаалиас өөр бэрхшээл гэвэл хүмүүсийн дунд байдаг буруу ойлголт байна. Манай компанийг урдаас сав оруулж ирээд логогоо нааж зардаг гэсэн ташаа ойлголт гарсан байна лээ. Тийм зүйл байхгүй. Манайх гаднаас түүхий эдээ оруулж ирээд, эндээ 100 хувь үйлдвэрлэлээ явуулдаг. Үүнийгээ оюуны өмчөөр баталгаажуулах үүднээс бүтээгдэхүүн дээрээ таних тэмдгээ шигтгэж өгдөг.

Мөн ногоон зээл гаргаж, иргэдэд лизингээр бараагаа борлуулах гэхээр зээл олддоггүй. Судлаад үзэхээр зуслангийн “00” дээр эко зээл гаргадаг хэрнээ ундны усны сав үйлдвэрлэл дээр зээл байхгүй, банкууд өгөхгүй гэдэг байсан. Харин энэ сарын сүүлээр Өвөрхангай аймагт үйлдвэрийн нээлтээ хийхтэй холбоотойгоор тус аймгийн Хаан банкнаас жилийн 14.4 хувийн хүүтэй “ногоон зээл”-ийг олгохоор гэрээний ажил явагдаж байгаа. Зээлийн тал дээр банкууд бидэнтэй хамтарч, дэмжин ажиллавал их таатай байна.

-Цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө юу байна вэ?

-Дээр дурдсанаар энэ сарын сүүлээр Өвөрхангай аймагт үйлдвэрийн нээлтээ хийж, ойрын таван жилд тус аймгийг ундны усны саваар бүрэн хангах зорилт тавин ажиллаж байна. Үүгээр зогсохгүй бусад аймгуудад туршилт, судалгааны ажил явуулах төлөвлөгөөтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 141 (6873)

 

1
Зочин
Буух эзэнтэй буцах хаягтай гэж томроод,чанартай насны юм гэхээрээ 20 л канистр 180-гэхээр арай л хэт үнэтэй бна..Солонгос,Орос чанартай 20 л савнуууд 20.000-н үнэтэй л бна..Зах зээлийн үнэд жаахан ойртуулж зарвал зүгээр дээ..Хэт үнэтэй савыг авах хүн хэр олон бол...
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

6 цаг 45 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

6 цаг 45 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

6 цаг 45 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

6 цаг 45 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

6 цаг 45 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

6 цаг 45 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

6 цаг 45 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

6 цаг 45 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

6 цаг 45 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

6 цаг 45 мин