Нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр талхны үнэд ч хүрэхгүй

2022-07-20
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

XXI зууны метрополис хот Улаанбаатарын нийтийн тээвэр XX зууны түвшинд гацсан. аюулгүй байдал, хүртээмж, үйлчилгээ, соёл өнгөрсөн зуунаас урагшлаагүй гэхэд хилсдэхгүй. Бид ийм байдалд хүрсэн шалтгааныг эргэж бодох цаг нь болжээ. Нийтийн тээврийн салбар ийм байдал хүрч, хотын хөгжилд чирэгдэх болсон шалтгаан нь энэ салбарыг зах зээлийн зарчмаас гажууд, төрийн “тэжээвэр” болгосонтой холбоотой. Аливаа үйлдвэр, үйлчилгээ гарах зардлаа үнэн бодитоор нь үнэлээд түүндээ таарсан төлбөрийг авдаг байх ёстой. Ингэж байж ашиг олж, үйл ажиллагаагаа сайжруулж, хөгждөг. Нийтийн тээврээр зорчих үнэ 2014 онд 500 төгрөг болж нэмэгдсэн. Ажил хаялт, тэмцэл болж байж үнэ нэмээд долоон жил болж байна. Тухайн үед дизель түлшний үнэ 1790 төгрөг байсан бол өнөөдөр 4000 болсон. Ам.долларын ханш 1800 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 3000-ыг давжээ. Гэтэл нийтийн тээврийн үнэ огт хөдлөөгүй. Үнэндээ нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр талхны үнэд ч хүрэхгүй. Ийм үнээр ямар үйлчилгээ авах ёстой вэ гэдгийг бодож үзэхэд илүүдэхгүй.

Нийтийн тээвэрт үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хоёр нь л төрийн өмчит, бусад нь хувийн хэвшилд харьяалагддаг. Тэднээс “Эрдэм транс” ХХК-тай холбогдлоо.

-“Нийт 223 автобустай. Ажлын өдрүүдэд 185, амралтын өдрүүдэд 120 нь хот болон хот орчмын 21 чиглэлэлд үйлчилдэг аж. Дотоод нөөц боломжоо ашиглан ажилчдаа арай хийн цалинжуулж байна. Сүүлийн 7-8 жилийн хугацаанд нийтийн тээврийн төлбөр хөдлөөгүй гэхэд болно. Хот орчмын чиглэлд бага зэрэг өөрчлөлт орсон. Жишээлбэл, “Шаргаморьт-Дүнжингарав” гэсэн чиглэл 600 төгрөгөөр үйлчилдэг. Гэтэл энэ хугацаанд түлшний үнэ 3 дахин нэмэгдсэн байна. Одоо бол нийслэлээс бидэнд олгодог машинт цагийн зардал аль эсвэл үйлчилгээний төлбөрийг нэмэхгүй бол үйлчилгээ үзүүлэхэд хүнд болж байна” гэлээ.

Ойрын хугацаанд үнэ нэмэх, нийтийн тээвэрт олгох зардлыг хэрхэх талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Ахлах мэргэжилтэн А.Оргилсайханаас тодруулахад “Машинт цагийн зардлыг шинэчлэн батлах ажлын хэсэг байгуулагдсан ажиллаж байна. Ажлын хэсэгт “Тэнүүн-Огоо”, “Үнэгтийн-Уул”, “Зорчигч тээвэр гурав” гэх төлөөллүүд оролцож байгаа. Ажлын хэсгээс НЗДТГ-т санал хүргүүлсэн. Маргааш /2022.07.21/ Зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ” гэлээ.

 Нийтийн тээврийн үнэ 500 төгрөгөөс өсдөггүй шалтгаан нь төр. Автобусны үнэ нэмэгдэх нь олон хүнд буюу сонгогчдод таалагдахгүй учраас нийтийн тээврийн үйлчилгээг “хүчээр” хямд байлгадаг. Жил бүр нийслэлийн төсвөөс 130 тэрбум гаруй төгрөгийг нийтийн тээврийн салбарт өгч, нийтийн тээврийн салбарын “амь”-ийг таслахгүй аргацааж яваа. Өнгөц харахад иргэдийн халааснаас 500 төгрөг гардаг ч төлсөн татварын мөнгөнөөс багагүй хэсгийг төсвөөс зарцуулдаг. Дам утгаараа иргэдийн халааснаас л гарч байгаа гэсэн үг. Зах зээлийн зарчмаас гажсан энэ тогтолцоо нийтийн тээвэр хөгжихгүй байгаа гол шалтгаан. Үйлчилгээгээ сайжруулсан ч 500 төгрөгөөр тасалбараа зарж, төрөөс авдаг мөнгөө авдгаараа авна. Тиймээс зардал, хөдөлмөр гаргаж хөгжих, цэвэр цэмцгэр байх ямар ч шаардлага байхгүй. Хувийн автобус компаниуд автобусныхаа тоог нэмээд хүртээмжийг сайжруулах ч хэрэггүй. Учир нь хичээсэн, хичээгээгүй олдог мөнгөө олдгоороо олно гэсэн үг. Дээрээс нь автобус хэдэн удаа тойрсноос хамаарч цалин урамшуулал тооцдог тогтолцооноос болж Улаанбаатар хотын автобус нийтийн тээвэр биш “галзуу хулгана” болсон. Хоорондоо уралдана, шүргэлцэнэ. Нийтийн тээврийн соёл иргэдийг бухимдуулаад удаж байна. Шалтгаан нь хүндээ гэхээс илүү тогтолцоондоо бий.

Мөн “нэг сая төгрөг хүрэхгүй цалин авч, автобус жолоодож байснаас хувийн машинаараа таксинд явбал илүү орлого олох боломжтой” гэж зарим жолооч ярьж байна. Тиймээс энэ салбар жолоочийн хомсдолд орчихсон. Одоо байгаа жолооч нараасаа хариуцлага, ёс зүй нэхэхэд учир дутагдалтай болсон. Ажлаа хаяад явчихвал оронд нь ажил хийх хүн олдохгүй учир одоо байгаа жолооч нараа аргадаж ажил хийлгэдэг гэхэд болно. Нийгмийн баталгааг нь хангаж чадахгүй учраас ажилчиддаа шаардлага тавьж чаддаггүй. Шаардлага тавьж стресстсэн, стрессдээгүй олдог мөнгөө олчих учраас хичээдэггүй. Ийм гаж тогтолцоо нийтийн тээврийн салбарт нүүрлээд буй. Бодит нөхцөл байдлаа харахад автобусны тасалбарын үнийг нэмэх, зах зээлийн зарчимд нийцүүлэх зайлшгүй шаардлага бий. Гэхдээ олон нийт эсэргүүцдэг, улстөржүүлдэг учраас тийм зориг үе үеийн эрх баригчдаас гарч байгаагүй. Өнөөдөр бид хямд үнэтэй автобусанд зорчиж байгаа нь сайхан мэт санагдаж болно. Гэхдээ бид өөрсдийнхөө ая тух, эрүүл, аюулгүй байдлаас хэмнэж байгааг ухаарах цаг болсон. Энэ хэвээрээ төлөх мөнгөө харамласаар байвал нийтийн тээврийн үйлчилгээ сайжрахгүй. Нийслэлийн төсвөөс шинэ автобус худалдаж авахаар болсон гэдгийг хотын дарга дуулгасан нь таатай мэдээ. Гэхдээ шинэ автобусанд 500 төгрөгөөрөө зорчоод байвал хэдхэн жилийн дараа бахь байдагтаа гацсан хэвээрээ байна.

Эх сурвалж: www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

6 цаг 13 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

6 цаг 13 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17