Б.Жавхлан: Ургац хураах 10000 тонн дизель түлшний литрийг нь 3400 төгрөг болгоно

2022-07-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Засгийн газраас дизелийн түлшний үнэд зохицуулалт хийх шийдвэр гаргажээ.Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Энэ жилийн намрын ургац хураалт болон ирэх жилийн өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгддэг 10000 тонн хүртэлх дизель түлшний үнэд зохицуулалт хийх асуудал хөндөгдлөө. Тодруулбал, энэ жилийн хаврын тариалалтын үед түлшний үнэ 3400 төгрөг байсан.  Газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах дээл дээр өндөр, савлагаатай байгаа энэ үед дотоодын зах зээл дээрх шатахуунаас хамааралтай үнийн өсөлтийг тодорхой хэмжээ, хугацаанд бууруулах зорилгоор үнийн зохицуулалт хийхээр төлөвлөлөө. Хэмжээний хувьд 500-600 төгрөгөөр хямд буюу нэг литр дизелийн түлшийг 3400 орчим төгрөгийн үнэтэй байлгах шийдвэрийг гаргалаа. Энэ жилийн намрын ургац хураалт болон дараа жилийн эхний хагас жилд шатахууны үнийн нөлөөлөл байхгүй байхаар зохицуулалт хийнэ.

Хамгийн өргөн хэрэглэгддэг АИ-92 шатахууны хувьд ОХУ-ын "Роснефть" компанитай удтал хүнд хэлцэл хийсний үр дүнд 830 ам.доллароор он дуустал нийлүүлэхийг баталгаажуулсан захиаг өчигдөр хүлээж авсан. Наадам хүртэл уг шатахууныг 840 ам,доллароор авч байв. Мөн дизель түлшийг гэрээнээсээ 5%-ийн хямдралтай үнээр нийлүүлэх захиаг тус компаниас авсан. Засгийн газраас дизель түлшний 5%-ийн гаалийн албан татварыг тэглэх арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл дотоодын зүгээс татварын хүрээнд хийж болох бүхий л арга хэмжээг авчхаж байна.Тийм учраас намрын ургац хураалтын хувьд энэ удаагийн гаргасан шийдвэр нь нэг удаагийнх юм" гэсэн мэдээллийг өглөө.

Эх сурвалж: www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

6 цаг 21 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

6 цаг 22 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17