О.Батнайрамдал: Сүүлийн 30 жилд байгаагүй чухал гэрээг хийж чадсан

2022-07-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАРЬСҮРЭН

УУХҮЯ-наас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

АИ-95, дизель түлшний үнэ тус бүр 300 төгрөгөөр нэмэгдээд буй. Энэ талаар УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал “Монгол Улсын Засгийн газраас ОХУ-ын “Роснефть” компанитай сүүлийн дөрвөн сарын турш хэлэлцээр хийж байна. Үүний үр дүнд өнгөрсөн гурван сарын хугацаанд 120 мянган тонн АИ-92 шатахууныг 100 сая ам.долларын урьдчилгаа төлбөртэйгөөр буюу зах зээлийн үнээс 25-30 хувийн хямдралтай авсан. 

Тооцоолол хийж үзэхэд, бид 36 сая ам.доллар буюу 110 тэрбум төгрөгийн бодит хэмнэлт хийж чадсан. Иргэдээс шууд гардаг АИ-92 өргөн хэрэглээний шатахууны төлбөрийн талаар хэлэлцээр хийж дууссан. Үүний үр дүнд АИ-92 шатахууныг энэ он дуустал одоогийн 2390 гэсэн дүнгээр барих боломжтой болсон. Сүүлийн 30 жилд хийгдэж байгаагүй том гэрээг хийж чадсаны үр дүнд ийм бололцоо бүрдлээ гэж үзэж байна. Дизель түлшний хувьд мөн энэ оныг дуустал сар бүрийн гэрээний дагуу үнийн дүнгээс таван хувийн хөнгөлөлттэй авахаар болсон" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 36 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 37 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17