Б.ДАРЬСҮРЭН
Гашуунсухайт хилийн боомтод AGV (Automatic Guided Vehicle) буюу автомат удирдлагатай тээврийн хэрэгслийг авто болон төмөр замын тээврээр энэ сарын 16-наас амжилттай туршин экспортын нүүрсийг гаргаад байна.
Автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр өнөөдөр/2022.07.18/-ийн 11:10 цагийн байдлаар 20 машин, 40 чингэлэг нүүрс экспортод гаргасан гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв.
Эх сурвалж: www.polit.mn