ХХ зууны манлай бөх, Дархан аварга Х.Баянмөнхийн ард түмэндээ хандаж хэлсэн үг

2022-07-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Хөдөлмөрийн баатар, Монгол, ОХУ (хуучнаар ЗХУ)-ын гавьяат тамирчин, дархан аварга, Олимпийн мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, харьшгүй хүчит, XX зууны манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Х.Баянмөнх зодог тайллаа. Тэрбээр зодог тайлахдаа ард түмэндээ хандаж үг хэлсэн. 

Дархан аварга Х.БАЯНМӨНХ: 

-Их аз хийморьтой үйл явдал. Би өнөөдөр 80 хүрээд, төр ард түмний их баяр наадам 100 наслалаа. Энэ тохиолдол бол засаг төрөөс зодгоо тайлах эрхийг надад өгөөд, сайхан ёслон тэмдэглэж байгаад би их баяртай байна. Өнөөдөр дахин ногоон зүлэгт талбай дээрээ зодог шуудагтайгаа хүчээ үзэж чадахгүй боллоо гэсэн хөнгөн мэдрэмж надад төрж байна. Гэхдээ би өөрөө өөртөө хатуу санамж үг хэлж байна. "Чи 13 настай бөхийн аманд гарч байсан. Одоо 80 настай, энэ ногоон зүлгэн дээр 68 жил чи хүчээ үзлээ. Ханатлаа барилдлаа. Дэлхийд монгол бөхийнхөө нэрийг ханатал нь мандууллаа. Шинжлэх ухаан, шавь нар бэлтгэх ажлаа гүйцэтгэлээ. Болоо юм биш үү, чи" гэж өөртөө хэлээд, зодог тайлж байна.

Цаашдаа миний Монголын ард түмэн өвөг дээдсийнхээ үлдээсэн өв уламжлал, дэлгэр дүүрэн гурван зүйлийн наадмыг чанартай сайн хийж, цэвэр ариун ёс зүйтэй авч явж, Монголын өвөг дээдсийн үлдээсэн энэ их өв соёлыг чамбайхан, чансаатайхан авч явна гэж би найдаж байна. Олон түмэндээ эрүүл энх байгаарай, сэтгэл санаа сайхан байгаарай. Бусдын сайн сайхнаар баярлаж яваарай. Санааныхаа зоргоор амьдардаг хорвоо учраас сайхан санаатай яваарай. Ард түмэндээ үүрд мөнх жаргал цэнгэлтэй, баярлаж яваарай гэж ерөөе. гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

8 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

8 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

8 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

8 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

13 цаг 36 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

13 цаг 41 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

14 цаг 50 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

16 цаг 25 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

19 цаг 21 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

Өчигдөр 06 цаг 00 мин