Даяар дуурсагдах дархан аварга Х.Баянмөнх 80 насандаа зодог тайллаа

2022-07-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ОД

 Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр Монгол Улсын Үндэсний бөхийн Даяар дуурсагдах далай даян дархан аварга Хорлоогийн Баянмөнх зодог тайлж, есөн хөлт тугандаа мөргөлөө. 

Тэрбээр 1963 оноос хойш Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 10 удаа түрүүлж, 27 удаа шөвгөрч байв. Үүнээс гадна чөлөөт бөхийн 1971, 1974 оны ДАШТ-ий мөнгө, 1975 оны алтан медаль, 1972 оны зуны олимпын мөнгөн медальт тамирчин бөгөөд Монгол Улсын 14 удаагийн аварга юм.

 Зүлэг ногоон дэвжээгээ орхин зодог тайлж байгаа Х.Баянмөнх аваргад түүний эхнэр, Монгол Улсын Гавьяат багш Н.Дэжимбээ, хүү Б.Гантогтох болон зээ хүү С.Хангай тэргүүтэй ач, зээ нар нь хүндэтгэл үзүүллээ.

Домогт их аварга Х.Баянмөнх өөрийн ид хаваа гайхуулж асан цагтаа өмсөж байсан зодог, шуудгаа ач зээ нартаа гардуулсан юм.

 Энэ үеэрээ тэрбээр "Зүлэг ногоон талбайдаа зодог шуудгаа өмсөж, хүчээ үзэж чадахгүй болсондоо хөнгөн гуниг төрж байна. Гэхдээ би өөртөө хатуу санамж үг хэлж байгаа. Энэ ногоон дэвжээн дээр 68 жил хүчээ үзлээ, дэлхийд барилдлаа, Монгол эх орныхоо нэрийг мандууллаа, олон шавь бэлдлээ, одоо болоо юм биш үү гэж өөртөө хэлж байгаа. Цаашид миний Монголын ард түмэн зөв сайхан сэтгэлтэйгээр Монголын өвөг дээдсийн үлдээсэн энэ их соёлыг чансаатай авч явах байх гэж найдаж байна. Олон түмэн минь эрүүл энх байгаарай, сэтгэл санаа сайхан байгаарай, бусдын сайн сайханд баярлаж яваарай. Санааныхаа зоргоор амьдардаг хорвоо учраас сайхан зүйл бодож яваарай, өнөд мөнх үргэлж цэнгэлтэй, баярлаж яваарай гэж ерөөе" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

3 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

3 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

3 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

3 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

13 цаг 31 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

13 цаг 36 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

14 цаг 45 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

16 цаг 19 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

19 цаг 15 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

Өчигдөр 06 цаг 00 мин